Тээврийн хэрэгсэл нь 5, 0-ээр төгссөн бол энэ сард татвар төлнө
 

Тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 5 болон 0-ээр төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг энэ сард багтаан төлөхийг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.

НИТХ-ын 2015 онд баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон. Тухайлбал, 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-гоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард албан татвараа төлөх ёстой. Харин 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сар, 5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард төлөх юм.

Иргэд өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулах ёстой юм. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсхүл өөрт ойр, татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулна.

Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарыг Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Уг заалтад татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.