Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч гэр бүлийн хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тарваган тахал өвчний улмаас тус аймагт хөл хорио тогтоосон байгаа.

Тэгвэл Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ.

Тодруулбал, тус аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчнаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж хөл хорио тогтоож, онцгой комисс хуралджээ. Урьдчилсан мэдээллээр тус иргэн үхсэн тарвага өвчсөн байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс эхэлж Улаангомын сургууль, цэцэрлэг хүнсний барааны зах хөл хорио тогтоож ажиллахгүй болохыг мэдэгджээ.

Мөн нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүмүүсийн сэтгэцийн шунал гэдэг өвчин ба 2019-05-06 04:20:03
    баруун аймгийнхан ямар сонин стилтэй юм бэ,Монголд өчнөөн мал ахуй байна даа,Хаврын үхсэн тарвага өвчинө гэхэрээ хүмүүс нь тарваганаас илүү өвчтэй байгаа юм б,н...
  • Яяя 2019-05-06 02:35:21
    Яасан өлөн юм дээ. Өчнөөн мал хуйтай байж тэр муу үхсэн тарвага идэхгүй бол өлбөрч үхэх гээд байгаам байх даа
  • зочин 2019-05-06 00:23:55
    баруун аймгийнхан унэхээр баруун тархигуй амьтад юмаа ухсэн тарвага евчих хуртлээ ядуурсан юм байхдаа нэг бол туухий мах иднэ естой хэлэх ч уг алга