Увайгүй үйлдэлтэй жудаггүй бөхчүүд олшрох вий
Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн хөгжил дэвшил, бөхчүүдийн ёс зүй, жудаг журам хаашаа яваад байгаа нь мэдэгдэхээ байлаа.

Ялангуяа залуу бөхчүүдийн ааш авир, гаргаж буй увайгүй үйлдэл монгол бөхөө дээдэлдэг, үздэг ард түмэнд таалагдахаа больж харин ч доромжилсон, бусдыгаа хүндлэхгүй байгаа муухай үйлдэл болж харагдах болов.

Бүр сүүлдээ барилдааны дэвжээн дээр нэг нэгнээ ёврох, алгадах, цохих, дэлсэх, өшиглөх  нь хэвийн үзэгдэл болжээ.

Өчигдрийн Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан дээр гэхэд улсын цолтой хоёр бөхийн увайгүй муухай үйлдлийг харж, үзэгчид хоёр тал болон талцав. Муухай гэхэд дэндүү муухай авир гаргасан, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий хоёрт МҮБХ хариуцлага тооцох нь зөв болов уу. Монгол түмнээ доромжилсон үйлдэлд нь барилдах эрхийг нь хасах хэрэгтэй.

Эр бярандаа ханаж, ааг омогоо барьж чадахаа больсон одооны бөхчүүд унаж сур, тэгээд дараа нь тахимаа өгч сур гэсэн бичигдээгүй хуулиа биелүүлэхдээ дургүй болжээ.

Улсын харцага Б.Бат-Өлзийг учраа бөх нь давж, улмаар тугаа тойрч ирээд тахимаа өгөх гэтэл хөл рүү нь өшиглөж байгаа муухай үйлдэл телевизийн камерт бичигдээд үлдсэн байгаа юм.

Арслан Э.Оюунболдын хувьд улсын харцага М.Бадарчтай хүч үзэн барилдсан барилдаанд давчихаад гэдсэн дээр нь лаглайгаад сууж байгаа бичлэг залуу арсланг мөн л увайгүй харагдуулж байгаа юм.

Бөх үзэгчид болон бөхийн тайлбарлагчид янз бүрээр тайлбарлах ч тэрний буруу, өөрийнх нь буруу гэж шүүмжилж байгаа харагдана. Нөгөө бөхийн ёс жудаг, журамт ухаан гүндүүгүй ноён нуруутай байдал хаачив.

Харцага Б.Бат-Өлзийгийн энэ барилдааны байг хураах шийдвэр гаргасан. Энэ бол зөв шийдвэр, гэхдээ зөөлдсөн. Залуу хүн дахиж иймэрхүү алдаа гаргахгүй байх гэж итгэж найдахаас.

Ер нь бол орчин цагийн бөхчүүдийн хээвнэг, бүр огтхон ч санаа зовохгүйгээр гаргадаг үйлдлүүд олон байна. Тиймээс барилдааны дэвжээн дээр санаатай ч санамсаргүй ч алдаа гаргаж, учраа бөхдөө уур омгоо гаргадаг жудаггүй бөхчүүдийг журамлах цаг болсон. Бөхчүүдийн ааш авир хэр хэмжээнд хүрч эвдэрч байгааг харуулсан үйлдлүүд олон бий.

Өөрсдөө нэгэнт ийм хачин авиртай болсон болохоор бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлж, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлж байгаа бөхчүүдэд хатуухан хариуцлага тооцдог байя.

МҮБХ дээрх журмыг өөрчилснөөсөө хойш хэн нэгэн бөхөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэлээ гэж мэдэгдээгүй байгаа ч хэд хэдэн бөхөд сануулга өгөхөөр тохиолдол гарсныг журмаараа шийдвэрлэнэ гэдэг.

Журмаар дээрх үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ёстой.

Барилдаан үзэж, баясаж цэнгэхээр ирсэн хүмүүсийг айж, цочтол авирладаг бөхчүүдийн хариуцлагын талаар үзэгчид өөрсдөө ч гомдол гарган, Бөхийн холбоонд хандахад болохгүй зүйл байхгүй.

Хатуухан хариуцлага тооцож байхгүй бол иймэрхүү увайгүй байдал улам даамжирч бид дэвжээн дээр яаж ч авирлаж болно гэсэн сэтгэхүй сууж, үзэгчдэдээ доромжилдог болно. Хайран сайхан монгол бөхийн нэр төр хаашаа яваад байгаа юм бэ. Харамсалтай байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-09 07:58:39
    Oyunbold madh muu hvn baina
  • Сүүгий 2019-05-08 00:23:24
    Бөх үзэхээ больчих тэгэхээр хэн ч ивээн тэтгэхгүй тэгээд аяндаа цаадуул чинь байрандаа очно
  • уншигч 2019-05-07 13:29:44
    Ээ халаг гэж. Энэ цагийн бехчvvд гэж еерсдийгее нэрлэсэн мулгуу махнууд энэ сайхан уламжлалыг дуусгахнээ. Бех нэрээс нь салгаа Еренхийлегч Баттулга гуай
  • Монгу 2019-05-06 23:29:16
    Жудаггуй бохчуудийн худраггуй явдлууд.Хэдэн цолховтой болохоороо хунээ байдаг нь монгол (азичуудын)хэвшил юм даа
  • СС 2019-05-06 21:53:42
    Уулаасаа бөх гэхээр л увайгүй мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй гарууд л гэж ойлгодог ш дээ.
    • Баагий 2019-05-07 01:54:12
      Яаг үнэн мөнгө, хүүхний төлөө нүдээ ухаж өгөхөөс сийхгүй өөдгүй хүмүүс. Хүчиндэгчид монголчуудаа та бид мэдсэн ч мэдээгүй дүр исгээд явдаг мулгуучууд
  • Zochin 2019-05-06 13:55:30
    Hovd nutgiin min ner unagaasan judaggui amitan be.ovoo yum bh gej bodoj bsan chin
  • Зочин 2019-05-06 10:47:24
    Оуболд буруугүй. Санамсаргүй үйлдэл бсан. Нөгөө новш бол санаатай өшиглөсөн
  • Иргэн 2019-05-06 09:56:48
    Зүй бус үйлдэл гаргасан, допинг хэрэглэсэн, ёс суртахууны догодолтой бөхчүүдийг бүх насаар нь барилдах эрхий нь хасах нь зүйтэй. Бөхчүүд гэж ухамсар муутай мах....
  • zochin 2019-05-06 09:20:06
    bat ulzii bol tegseen Oyunboldiin huvid bol hul aldaad suusan shvv yg vzsen hvnii huvi zarim yumii bas yalgaj bichih heregtei shvv
  • зочин 2019-05-06 08:39:03
    Монгол бөхийг яасан олон барилдуулдаг юм бэ.Боловсролгүй өөрийгөө их юманд бодсон юмнууд бөхийг үзэх хэрэггүй .ард түмэн минь бүү бөх үз шал тэнэг юмнууд,
  • Бат 2019-05-06 05:37:07
    21р зуунд хөлсөө арчих алчуургүй монгол бөх өмнөөс нь ичих юм
  • Uvs  2019-05-06 05:19:39
    Uvsiin boh yum bol shiitgel huleehgui ee, har Bayanaa bohiin holboog tolgoilj baihad Uvsuud daam garna.
  • Д 2019-05-06 04:40:31
    Монгол бөх биш монгол нохой зодоон болговол таарна
  • Баяраа 2019-05-06 04:13:32
    Бат-Өлзийн барилдах эрхийг 6-с доошгүй сар хасах нь шударга ёсонд нийцнэ.Бусдад ч сургамж болно.
  • TARGAN  2019-05-06 04:11:43
    BIE NI TARGAN OYU NI HOOSON MANTUUN BANDI NAR BUTEHGUI EE
  • zochin 2019-05-06 03:15:48
    Boh bol hotsrogdson sport, bainga barilduulahaa bolioo,barildaanii daraa boon heruul, taltsal, naadam,tsagaan saraar l boloh ym.
  • Мисс 2019-05-06 02:38:51
    Монголд монгол бөх шиг хэрэггүй юм алга. Нийгэмд ямарч хэрэгцээгүй. Хаа явсан газраа юм юмыг үнэгүй хүртчих санаатай. Муу эрийн бүхий л шинж бүрдсэн улс.
    • Баагий 2019-05-07 01:50:05
      Үр хүүхэд, залуучуудад үлгэргүй ийм хүмүүсийг үзэхээ болъёоо монголчуудаа. Маргааш үр хүүхэд ач зээ нэр маань ийм хүмүүс болох бий гэхээс айж байна
  • ddd 2019-05-06 02:29:05
    Huluu urguj chadahgui bol yun arslan be iim arslang 3 sar bitgii hel 3 jil erhiin hasah heregtei
  • зочин  2019-05-06 02:25:03
    хөлс үнэртсэн тэнэг махан бөмбөгнүүдийг юуг нь үздэгийн, гаргаж буй үйлдэл бүр нь дэндүү бүдүүлэг, залуусыг буруу зүйлд уриалсан, эрхийг нь хасаач
  • зочин 2019-05-06 02:11:51
    оюунболд арслан толгой дээгүүр нь алхахгүй санаатай ухарахдаа суучихсан, санаатай үйлдэл биш, хамаг байдгаа шавхан барилдсан хүн ядарна шүү дээ
    • Баагий 2019-05-07 01:46:05
      Унгас чи минь бас л өөдгүйчүүдийн манлайлагч юм. Онгироозэв маргааш зэьэнд идэгдээд ирхэ өдөр бий тэр болтол онгирч сагсайж л бай!? Аяганы өдөртөө зовлогоо даах...
  • бат 2019-05-06 02:10:56
    Усан толгойтой өөхөн бөмбөгнүүдийг юугийн нь ингэж шүтдэг байнаа. Тоогоод байх тусам улам хөөрөх усан толгойнууд шүү дээ
  • Иргэн 2019-05-06 02:01:00
    Сүүлийн үел шуурхай хариуцлага тооцоод бгаа нь сайн бна,тэр махан бөмбөг оюунболдод хариуцлага тооцох нь үөв,батсуур гэж бас булхай хайсан нөхөр,цэвэр барилдахг...
  • ZOCHIN 2019-05-06 02:00:12
    BATULZI BATSUURI METIIN LALRUUDAAR MGL BUHIIN DEVJEEG BUZARLUULAD BHIIN TER UVS HOVDRU HUUJ YVUUL IIM JIGMEDUUD HEREGGUI
  • зочин 2019-05-06 01:59:16
    монгоын ард түмэн одоо шинээр сэтгэж шинэ амьдрал энэ хоцрогдсон бөх, харанхуй шүтлэгээсээ хэзээ салнаа. бөх лам 2 хөгжлийг мөн ч хойш нь чангааж бна даа.
  • сумо 2019-05-06 01:50:43
    дагвадоржоос хоиш иим болсон доо хѳѳрхии
  • Ямар би бичиж байгаа биш дээ сэтгүүлч хү 2019-05-06 01:33:56
    Үг, утга зүйн алдаатай бичих юмаа. Өөрөө л наана цаана нь хэдэн үг нэмж хасаж байж ойлгож уншлаа!!!
  • иргэн 2019-05-06 01:33:17
    тахимаа авах хел руу нь ешиглех.. камерт бичигдээд уйлдсэн ... юу бичээд байнаа хелеерее тахим авах гэж юу бна бичигдээд уйлдэх гэж бичдэг юм уу малаа
  • Зочин 2019-05-06 01:31:57
    Барилдааны явцад барилдааны бус байдлаар орсолдогчдоо хандсан бол барилдааныг зогсоож уг бохийг унасанд тооцно. Уг бох унасан бол омнох давааг хучингуй болгоно...
  • Зочин 2019-05-06 01:30:53
    Энэ бөхчүүд энэ нийгэмд ямар ашиг тус, нөлөөтөй вэ? Ямар ч ашиг тус нөлөө байхгүй.Одоо энэ хэдэн боловсролгүй бүдүүлэг бүдүүн нөхдүүдийг шүтэхээ болих хэрэгтэй
  • MGL 2019-05-06 01:28:29
    эрхийг нь хас аархаж азаргалсан амьсгаанууд 1-3 сар багадана. 6 сараас дээш хугацаанд хасах хэрэгтэй.
  • Хангай 2019-05-06 01:20:33
    Шууд цаазалбал яах вэ?
  • 123456789 2019-05-06 01:04:46
    ed naryg uzej tsag zavaa buu ur bitgii mongo tolj iim baliar zavaan yum uz ene xed xeden biye alaad duusna biz xend xamaatai yum usan guzeenuud
  • Zochin 2019-05-06 00:47:49
    ED NARIIN IIM UILDLEES BOLOOD MONGOL BUKHIIN NER KHUND UNAJ BGAAG OILGOKHGUI L DEE ED NAR. BARILDAKH ERKHIIG NI KHASAKH KHEREGTEI. TEGVEL GAIGUI BNO.