Газын бүсэд гал зогсоохоор тохиролцжээ
Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний "Хамас" бүлэглэл болон Израйлийн эрх баригчид Газын чөлөөт бүсэд гал зогсоох тухай байгуулсан түр хэлэлцээр  уржигдар үүрээр хүчинтэй болсон байна. Энэ талаар талуудын хооронд болсон хамгийн сүүлчийн мөргөлдөөний дараа Палестины эх сурвалжаас мэдээлжээ.

Тодруулбал, Палестины эрх баригчдын хэвлэлийн төлөөлөгч "Талууд уржигдар орон нутгийн цагаар өглөөний 04:30 -д галаа зогсоосон" гэж "Ройтерс" агентлагт ярьсан байна. Хамас бүлэглэлийн толгойлогч Исмайл Хания үүнээс өмнө гал зогсоох хэлэлцээр хийх байр суурийг баримталж буйгаа илэрхийлж байсан юм. Харин Израйль Палестины тусгаар тогтнолд заналхийлсэн халдлагаа зогсооход адилхан байр суурь баримтлах ёстой гэжээ.Талуудын хооронд болсон мөргөлдөөний улмаас одоогоор өнгөрсөн баасан гаригаас хойш Палестины 23 иргэн, Израйлийн дөрвөн иргэн амь үрэгдсэн байна. Тэрээр "Энхтайван байдал дахин тогтох боломжтой. Гэхдээ энэ нь булаан эзлэгчид галаа бүрмөсөн зогсоох амлалтаас хамаарна. Ялангуяа, энгийн иргэдийг тайван жагсаал хийж байх үед галаа зогсоох ёстой" гэж хэлэлцээрийн өмнө гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.