Жигүүртэн гэдэг сайхан амьтан. Гэвч аль өнгөтэй сайхан төрөл зүйл нь нэг нэгээрээ устаад л байгаа. Хот хүрээ бараадсан хэдэн хэрээ, тагтаа, болжмор мэт нь байгаа болохоор нийтдээ сууриншиж байгаа бид төдийлөн анзаарахгуй байгаа юм болов уу даа.
Үнэ өндөртэйгөөсөө болоод шонхор шувуу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хил давуулж гадаадад зарагдаад ховордож байгааг хүн бүхэн л ярьдаг. Түүн дээрээс цахилгааны утсан дээр сууж тогонд цохиулаад хиардаг тоо баримт нь аймшигтай. Мөн ховордох нь битгий хэл устчихсан шувуу ч бий. Тухайлбал, хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийх хийрхэл ихэссэнээс бараг дууссан юм гэнэлээ. Харин өнөөдөр түүний хувь заяаг тас шувуу давтах гэж байна.
Саяхан “Нарантуул” зах дээр явж байтал бөөгийн эд хэрэглэлийн худалдаа хийдэг нэлээд хэдэн лангуу байдаг юм байна. Бөө ихэссэн энэ үед дагаад худалдаа арилжаа гарах нь ойлгомжтой. Гудамж, орц бүрт бараг гурван бөө байхад энэ зэргийн худалдаа цэцэглэхгүй байх аргагүй. Бөөгийн манжиг хийхэд тас шувууны өд хэрэглэдэг аж. Өнөөдөр бөө нь уяачаасаа олон болохоор хотонгийн араас тун амархан явчихаж мэдэхээр харагдана лээ.
Нарантуул зах дээр цус нь хатаж арилаагүй тасын өд овоолоотой байна. Худалдан авагчид ч тасардаггүй гэнэ. Үүнийг зохицуулж шалгах хуулийн зохицуулалт байдаг юм болов уу.
Уг нь бол тас шувуу амьд амьтнаар хооллодоггүй, сэгээр хооллодог ч сүрлэг сайхан жигүүртэн. Бөөгийн манжиг хийхэд ашиглаад устгачихвал байгаль эхийн цэвэрлэгч үүрд устана гэсэн үг. Түүнээс нь улбаалаад өвчин томуу дэгдээд байвал мал аж ахуйгаасаа ихээхэн хамааралтай манай оронд тун муу л юм. Хэчнээн ч удган, зайран нь тэнгэрийн аргадаад ирэх гамшгийг нь дийлэхгүй биз ээ.