Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг дэвшүүлэв
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, олонхийн саналаар Х.Батсүрэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжсэн байна.

Түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий шүүгчид дөрвөн хүн өрсөлдөж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөж, Д.Ганзориг олонхийн санал авч байсан. 

Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохыг татгалзсанаар дахин зөвлөгөөн зохион байгуулж, Ерөнхий шүүгчээ ийнхүү сонгосон байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-07 11:22:09
    Дээд шүүхэд их цэвэрлэгээ хэрэгтэй. Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн шинэчилсэний дараа Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй...
  • ЗОЧИН  2019-05-07 08:38:58
    УДШ-ээс ЕШ-д нэр дэвшүүлэхгүй байхаар, 512 шүүгчээс ноо-гүй шүүгч байхгүй болоод, хүний нэр тодрохгүй байна гэж ойлгож байсан хүн олон байсан шүү .... Нийт Ш...
  • Иргэн 2019-05-07 08:25:07
    Унасан бөх түрүүлэх гэж байна ш дээ Ерөнхийлөгч өө
    64.119.17.182
    Мэдэгдсэн Хариулах