Бэлчээрийн эдэлбэр газрын 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд оржээ
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай. Одоогийн байдлаар зохист хэмжээнээс даруй 25,1 сая толгойгоор илүү байна. Бэлчээрийн даацын хэтрэлт, талхлагдал, ашигт малталын хайгуул, олборлолтын үйл явц бэлчээрийн газрыг эрчимтэй доройтоход ихээхэн нөлөөлж, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ.

Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57,0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд орсон байдаг байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.