Модон материалын төрөлжсөн 7 захын хамт олон Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ
10:00 цагт  Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.

10:00 цагт  Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагыг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болно. Холбоо барих утас: 80077114

11:00 цагт МХЕГ-ын БОГУУХГ-ын санаачилгаар Мод, модон материалын төрөлжсөн 7 захын хамт олон  Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ.
Асуух тодруулах зүйл байвал 99094993 дугаараар лавлаарай.

11:00 цагт  Монгол Ньюс мэдээллийн төвд Жил бүр уулын модыг авчирч хотын гудманд ургуулах нэрийдлээр үхүүлж, татвар төлөгчдийн мөнгийг гувчуулж байгаа асуудалд БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД шүүмжлэлтэй хандан мэдээлэл хийх гэж байна.

11:40 цагтСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумандаа Монгол ахуйгаараа амьдарч, монгол шүлгээ туйрвиж буй МЗЭ-ийн шагналт, Морин хуур наадмын тэргүүн шагналт "Наран мандах нутаг", "Дэндүү олонтой аав" зэрэг олон сайхан дууны эзэн сэтгүүлч, яруу найрагч Сумъяагийн Амартайваны "Морьтны тэнгэр" хэмээх шинэ номын нээлт  Интерномд болно. Лавлах утас: 88024353

12:00 цагт “ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМГААЛАХАД ЭХ БАРИГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” уриан дор Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч нараас уриалан хүмүүнлэгийн аян өрнүүлсэний дагуу Улаанчулуутын хогийн цэгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн 126-р цэцэрлэг дээр Хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Утас: 99096685, 99002474
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.