Их говийн зоригтон байгаль хамгаалагч бүсгүй
 
Эмэгтэй хүн эр зориг гарган байгаль эх дэлхийгээ, нэн ховордсон ан амьтан, уул ус, ургамал үндсээ, газрын баялгаа хамгаалаад явж байна гэхээр үнэхээр бахархалтай санагдана.

Өмнөговь аймгийн Номгон сумын байгаль хамгаалагч С.Амаржаргал гэгч бүсгүй байна.

Тэрбээр жилийн дөрвөн улиралд уул усандаа хараа хяналт тавьж, хууль бус ангийн хулгайч, байгаль сүйтгэгч нартай тэмцдэг аж.
 
Тэрбээр суманд нь эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан хууль бусаар ажиллаж байсан Хятадын компанийн 4 машиныг ачсан баяжмалтай нь шөнө дөлөөр отолт хийж байгаад саатуулан аймгийн цагдаа, Мэргэжлийн хяналтад хүлээлгэн өгчээ.

Харамсалтай нь түүний саатуулсан 4 машиныг нь уурхай руу буцаалаа гэж хуураад зорьсон зүг Улаанбаатар  руу дарга нар явуулсныг хэзээ хойно мэджээ. 

Химийн бодисоор баяжуулсан нойтон баяжмал ачсан байтал "Олон жилийн өмнө олборлосон хатаасан хүдэр байжээ” гээд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэрэгт өөрөө бараг хэрэгтэн болж банга хүртсэн гэнэ. Нотлох баримтаа устгуулсан түүнд дахиад хууль зөрчин уурхай ажиллаж буйг нотлох баримт хэрэгтэй боллоо.  Сар гаруй тагнаж байж дахиад “Дун юань”-ий уурхайгаас баяжмал ачсан нэг машиныг мөн саатуулжээ.

Саатуулагдсан жолооч түүнд "Эхний ээлжинд сая төгрөг өгье. Чимээгүй дарчих, явуулчих" гэж гуйсан байна. Тэрбээр өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, машиныг мөн л холбогдох газарт нь хүлээлгэн өгч байсан гэнэ.

Хятадын компаний авлигалд автсан дарга нарынхаа өөдөөс зоригтой тэмцсээр “Дун юань” компаний хууль зөрчсөн үйдлийг шүүхээр тогтоолгож, хотоос 800 км цаана, өмнөд хил дээр болсон гэмт хэргийг олон нийтийн анхааралд хүргэжээ.

Хоёр хүүхдийн ээж, эмэгтэй хүн эзгүй говьд мотоцикль унаад өдөр шөнийг үл ялган хууль бус зүйлтэй тэмцэж, эх орноо хамгаална гэдэг баатарлаг үйл. Бас бахархалтай түүх. Эгэл жирийн мөртлөө энгүй гавьяатай ийм л хүмүүсийн зүтгэлээр эх орон минь бүрэн бүтэн үлдэнэ дээ.  Тиймээс түүнийг их говийн зоригтон байгаль хамгаалагч гэжээ.  



О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-08 07:30:43
    Eh orondoo hairtai, mundag busguid eruul enh, hamgiin sain saihniig husie.
  • иргэн 2019-05-08 03:58:59
    хичнээн зоригтой байгаад ганцаардана шүү дээ аймаг сумын удирдлага хууль шүүх нь хужаад үйлчлээд байгаа бол бүгдийг нь буудан хороолдоо юу хүлээгээд байгаан бэ
  • Тулга 2019-05-08 03:26:02
    Хууль завхруулж эх орноо худалдсан ийм мэдээллүүдийн дагуу даруй шалгаж, хариуцсан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцож байвал зүгээр юм....
  • Mongol er 2019-05-08 02:53:58
    Batuul bish ene busgui chin l jinhene ulsiin baatar bainadaa. Erchuud haaguur yuu hiigeed bainaa.
  • иргэн 2019-05-08 02:27:59
    бух хууль бус хэрэг борхээр дээр очоод замхардаг ялангуяа хятад болон менгетэй хулгайч нар хуулийнхантай нягт холбоотой байдаг тул тууний эсрэг тэмцэх нь хэцуу...
  • Bold 2019-05-08 02:25:48
    Yavj yavj huuhnuud l eh oron, ard tumnee hamgaalah uim baina daa.
  • Зочин 2019-05-08 02:11:50
    Мундаг бүсгүй байна. Эх орноо худалдаж байгаа луйварчид сөнөтүгэй. Улсын мэдлийн цөөрхөн уурхай л хэрэгтэй
  • зочин 2019-05-08 01:59:57
    Энэ эх оронч баатарлаг эмэгтэйг хамгаалалтандаа авахыг өнөөгийн ХЗЯам, харьяа хэгсгийн төлөөлөлч цагдаа шүүх засаглалаас хүсье. НиитээрээТусалж дэмжье
  •  2019-05-08 01:30:34
    дарга нэрт хятад хүмүүс нээрээ монголыг чимээгүй хятад сэмхэн аргаараа сөнөөж байна даа. босож тэмцэх хэрэгтэй
  • зочин 2019-05-08 01:05:45
    Их говийн зоригтон бүсгүйд баяр хүргэе. Байгаль эхээ хайрлан хамгаалж байгаа эх орон ч бүсгүйд тууштай зоригтой ажиллахыг хүсье