Кальц дутагдсанаар яс сийрэгжихээс гадна мэдрэлийн систем муудах аюултай

Кальцгvйгээр бие организм оршин тогтох хэцvv. Зvйрлэвэл байшингийн суурь, модны vндэс юм. Биеийн жингийн 2 хувийг Кальц эзэлдэг. Кальцийн 99 хувь нь ясанд, vсэнд, хумсанд байдаг. Yлдсэн 1 хувь нь цус, гөлгөр эд, эс хоорондын шингэнд байдаг. 1 хувьд Кальц дутагдахад ясыг шууд хайлуулж байж нөхөж авдаг. Энэ харьцаа алдагдсанаас биеийн бvх эрхтэнд нөлөөлдөг байна. Кальц нь зөвхөн ясны сийрэгжилтээс гадна судас болон цус мөн арьсны амин чухал тэжээлvvдийн нэг юм.
 
Бостоны Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар хvн хоногт 1000 мг Кальц хэрэглэснээр цусны даралт 40 хувь хvртэл буурдаг нь тогтоогдсон. Мөн Кальц нь хорт хавдрын өсөлтийг удаашруулах, судасны дотуур тогтсон өнгөрийг арилгах, судсыг цэвэрлэх, мэдрэлийн системийн тамирыг хэвийн барих зэрэг гайхамшигтай vйлчилгээтэй. Хvний бие организм бол дээд зэргийн нарийн зохион байгуулалттай аппарат юм. Хvний бие махбодид Кальц шингэхдээ эхлээд бvх эрхтэн системийг хангаад хамгийн сvvлд ясанд хуваарилагдах тул яс сийрэгжих аюул тулгардаг.
 
Кальц дутагдсанаар яс сийрэгжихээс гадна даралт ихсэх, цаашилбал мэдрэлийн систем муудах аюултай. Ясны сийрэгжилт нь эмэгтэйчvvдэд их тохиолддог. Эмэгтэйчvvдэд энэ өвчин илрэх нь эрэгтэйчvvдээс 4 дахин их байдаг. Эмэгтэй хvн хvvхдээ тээгээд гаргахад 30.000 мг Кальц зарцуулж алдаж байдаг. Нэг удаа хөхөөрөө  хөхvvлэхэд 300 мг Кальц алдаж байдаг. Ингэж Кальц алдаж байгаа учир эмэгтэй хvн тvрvvлж хөгширдөг нь vvнтэй холбоотой.  Яс сийрэгжиж улмаар хугарч гэмтдэг нэг төрлийн ясны өвчнийг остеопорез гэнэ. Цэвэршилтийн vед остеопорезоор өвчлөх магадлал өндөр байдаг. Остеопорезийн vед ясны шингэн багассанаас ясны эдийн vхжил хурдасдаг. Энэ нь эмэгтэйчvvдэд цэвэршилтийн дараа хурдсаж байдаг байна.

Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр:

Хvvхэд 10-13 настайд 1000 м/г
13-16 настайд 1200 м/г
16-17 настайд 1000 м/г
55 наснаас дээш 1200 м/г
Жирэмсэн, хөхvvл эхчvvд 1500 м/г -2000 м/г
Цэвэршилтийн vед 1400 м/г Кальц өдөр бvр авч байх ёстой.

Кальци агуулагддаг хүнс:

1 . Үнээний сүү
Үнээний сүү нь шим тэжээл ихтэй , кальцийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд кальцийг сайтар шингээхэд тустай . Үнээний сүү нь төгс төгөлдөрт хамгийн ойртсон хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжлөгдсөн хамгийн төгс органик бүтээгдэхүүн юм .
2. Тараг
Тараг нь мөн кальцийн маш сайн эх үүсвэр бөгөөд нэг аяга 150 мл тараг уухад 10аас доош насны хүүхдийн кальцийн хэрэгцээний 1/3 , том хүний 1/5ийг  хангана .
 
3 . Бяслаг
 
Бяслаг нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцаар хамгийн баялаг нь бөгөөд энэ кальц нь хүний биед маш амархан шимэгддэг . Харьцуулбал : 250 грамм сүү =200 грамм тараг = 40 грамм бяслаг
 
4. Кальц агуулсан жүржийн шүүс
Жүрж нь эмчилгээний шилдэг жимс гэж өргөмжлөгддөг , С аминдэмээр баялаг ойролцоогоор 226 грамм жүржийн шүүсэнд агуулагдаж буй 300 мг кальц нь нэг аяга үнээний сүүн дэх кальцийн агууламжтай ойролцоо байна .
 
5. Хатаасан бяслаг
Хатаасан бяслаган дахь кальц ба фтор нь яс ба шүдний хөгжилд гол нөлөөтэй .
 
6. Буурцагны төрлүүд
Буурцагны төрлүүдийн шим тэжээл маш өндөр , ихэнх нь кальц ихээр агуулдаг . Гэхдээ уурагны харшил өгч болзошгүй тул зөвхөн нэг наснаас дээш хүүхэд буурцагны сүү , шүүс зэргийг уухыг ээжүүд анхаараарай . Мөн нэг дор ихээр ууж болохгүй .
 
7. Тод ногоон өнгийн навчит ногоонууд
Хүүхэд  шинэ , даршилсан , хөлдөөсөн зэрэг олон төрлийн ногоон навчит хүнсний ногоонуудыг цөцгийн тосоор амтлан идэж байх нь эрүүл мэндэд тустай .
 
8 .Далайн байцаа
Кальцаас гадна йод ихээр агуулсан бамбай булчирхайд маш сайн нөлөөтэй . Уураг , ханаагүй өөх тосны хүчил мөн ихээр агуулагддаг

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.