“Болор одод” уралдааны ялагчид Улаан талбайд болох хүндэтгэлийн концертод оролцоно

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдаан өнгөрсөн гуравдугаар сард Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд болсон. Энэ найрал дууны улсын уралдаанд СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийн Я.Алтансувд багштай найрал дууны хамтлаг 343.5 оноогоор тэргүүн байрт шалгарч, ОХУ-ын Байгаль далайн зусланд долоо хоног удирдсан багшийн хамт амрах эрхийн бичгээр шагнуулсан билээ.

Мөн Үндэсний ялагч  болсон “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг Ялалтын баярын өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох хүндэтгэлийн концертод оролцох эрхийн эзэн болсон юм. Тэд Ялалтын баяраар Улаан талбайд “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав болон зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Өнө мөнх орон” болон “Эх дороги”, “Смуглянка” дууг дуулна.

Тэгвэл тус хамтлагийнхан тавдугаар сарын 7-ны өдөр  ОХУ-ын нийслэл Москва хотноо очсон байна. УБ-Москвагийн чиглэлийн олон улсын галт тэргээр очсон Монголын найрал дуучдыг Ярославскийн төмөр замын буудал дээр ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консул С.Золжаргал өөрийн биеэр угтан авчээ.

Халх голын түүхэн 80 жилийн ойн хүрээнд зохиогдсон "Болор одод" улсын уралдааны үндэсний ялагч хүүхдүүдэд ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар, УБТЗ ХНН болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын төлөөлөгчийн газар өөрийн унаа, тээврээр үйлчилж байгаа аж.

Дашрамд дуулгахад, ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын парадыг  өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт МҮОНРТ албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.