Хөдөө нутагт залуучууд цөөрч байгаа талаар малчид ярьж байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын 3-10-ны хооронд  Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Жаргалант, Галт гэсэн найман сумын арав гаруй багийн иргэдтэй уулзаж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөхийн сацуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.

Хөвсгөл аймгийн иргэд эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад өрийн  талаар ихээхэн асууж сонирхсон. Мөн ноос ноолуурын урамшуулал,  хоршоололтой холбоотой асуудлуудыг шүүмжилж хэт их  чирэгдэлтэй хэмээн санал бодлоо илэрхийллээ. Урамшуулал авахад заавал хоршоололд нэгдсэн байх шаардлагатайгаас гадна хэт их бичиг баримт бүрдүүлдэг чирэгдэлтэй  байдлыг арилгах шаардлагатай гэж малчид хэлж байсан юм.

Малчин хүн бүрийн хөндсөн  тулгамдаж буй бас нэг чухал асуудал бол залуу малчид ховордсон явдал юм. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадах, эсвэл өндөр цалинтай уул  уурхай руу хошуурах  болсон байна. Хөдөө нутагт залуучууд цөөрч 40-өөс дээш насныхан мал маллаж нүүдэлчин соёл уламжлалаа хадгалж үлдэх гэж хичээж байгаа талаар малчид хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, ирээдүй хойч үе маань мал маллахаас татгалзаж бэлчээрийн мал аж ахуй эзэнгүйдвэл манай улс шавхагдашгүй их баялаг болсон таван эрдэнээсээ салж хамгийн эмгэнэлтэй байдалд орно. Монгол Улсыг мал аж ахуй, газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх хүсэлтэй  малчид ирээдүй хойчоос маань төрөхгүй бол  “шавхагдашгүй” гэж ярих дуртай бидний баялаг үгүй болно. Тиймээс залуучуудыг хөдөө нутагт уях орчин бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Залуу малчдад зориулсан зээл олгох талаар цаашид анхаарна гэв.

 Түүнчлэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотуур байрны нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв.

Тэрээр эрдмийн их өргөөг барьж байгуулж өгсөн Хөвсгөл аймгийн “Мөнх-Өргөө” ХХК-д талархаж байгаагаа онцлоод цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал гэдгийг хэллээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгсөн нь өнөөдөр бүтээлч ажил болсонд баяртай байгаагаа илэрхийлж сурагчид онц дүнгээр эрдмийн их өргөөгөө  мялааж, сурлагын их амжилтаар хариу барихыг хүсэв.

1460 мкв талбайтай энэхүү дотуур байрны барилгын ажил өнгөрсөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд сурагчдын сурах, тохитой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс давхар бүрийг  камержуулж, интернет орчныг бий болгож өгсөн байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-09-14 15:52:20
    Avilgachid amlchdiin buh huuhdiig ouitan bolgoh bodlogo yavuulj baigaatai holbootoi.
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах
    • оюутан 2015-01-09 03:17:46
      оюутан болоход тавьдаг босго оноог өндөрсгө, хувийн сургуулиудыг чангал. тэгвэл бараг уншиж бичиж чадахгүй ч бай бүх хүн оюутан болно гэдэг тэнэглэл дуусах байх...
      150.129.143.111
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-14 15:46:15
    малчдаас санал авах гэж элдэв худал тэтгэмж тусламж гаргаж ирэхээ болио. Харин ч малын хөлийн татвар бий болгохгүй бол үржил шимгүй малаар дүүрч, бэлчээр талхлагдаж байна. Байгалийн доройтлын 70% мал аж ахуйгаас болсон гэсэн тооцоо бий. Гэтэл хамаг бурууг
    103.229.121.9
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-01-09 03:15:32
      больж үз, бэлчээрийг уул уурхай талхалж байгаа болохоос мал биш, тэгээд яах юм бүх малчид малаа орхиод алт ухаж уурхайчин болох уу. том тэнэгтээрэй
      150.129.143.111
      Мэдэгдсэн Хариулах
  • ari 2014-09-14 06:19:54
    http://Cash4Visits.com/ref.php?refId=326326
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах
  • 987987 2014-09-14 05:28:48
    Одоо шиг бэлчээр өвөлжөөгөө булаацалдаж бгаа цагт хөдөөнөөс хотруу их хүн явах тусам үлдсэн малччидад өлзийтэй
    202.21.106.109
    Мэдэгдсэн Хариулах