Нийтийн тээврийн хэрэгслүүдэд техникийн үзлэг, оношилгоо хийж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон  ажилчдын автобусны  Техникийн хяналтын үзлэг, оношилгоог өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3 хувь нь хамрагдсан бөгөөд 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, замналын нэр, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.
 
Тус газрын Технологийн үзлэг, оношилгооны төв нь техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,  үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах  чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна.  
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-09 23:37:33
    Дэнжийн 1000 гэсэн автобуснууд угаартай, тар няр гээд салж унахануу гэмээр явдаг. Жолооч нар нь тамхи татаастай, Бохир завааныг яриад ч нэмэргүй засрах биш.
    64.119.26.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-05-09 11:29:23
    Утаа хаясан автобуснууд яваад л бга шүү жолооч нар тамхиа татаад л автобусаар нэг тамхи
    66.181.183.87
    Мэдэгдсэн Хариулах