Д.Дамба-Очир “хэрэг”-ээ хүлээв

Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар УИХ-д хүргүүлж, парламент дүгнэлтийг нь хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байлаа. Гэтэл гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт тараагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагад манай талын дүгнэлт очиж, тэдний зүгээс байр сууриа илэрхийлж эхэлсэн.  Энэ нь парламентад гадны компанид “тал засагч” байгааг илхэн харуулсан үйл явдал болсон юм.

Тэгвэл энэ баримт бичигтэй шууд холбогдож, гадны компанид дамжуулсан байж болох  гурван албан тушаалтан парламентад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар юм. Өчигдрийг хүртэл энэ гурван хүнийг хардаж байлаа. Сүүлдээ хэргийн эзэн өөрөө гараад ирэв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир алдагдсан дүгнэлтийн талаар нэг өдрийн өмнө “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа. Харин өчигдөр гарч ирж мэдээлэл хийсэн. Тэрээр “Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэлээ. Тэр Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсөн гэдгээ ийнхүү илчлэв. Нууцын зэрэглэлтэй гэх 43 хуудас материалтай парламентын гишүүд танилцаж амжаагүй байхад гадны компани байр сууриа илэрхийлээд эхэлсэн нь Д.Дамба-Очирын тарьсан хэрэг болж таарлаа.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн.

 

Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт хаалттай байсан уу гэвэл хаалттай байсан. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэн, дэд ажлын хэсгийнхэндээ ч үзүүлээгүй, хав дарж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Материалыг задалсан асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэн, хаанаас тараасныг нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртэл би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй хаалттай явж ирсэн. Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа. Би ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд Оюутолгой  талд материал өгөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье” гэсэн байдаг. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир яалт ч үгүй л “хэрэгтэн” юм.

Одоогоор Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт УИХ-д очсон хүлээгдэж байна. Дубайн гэрээнд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт, АТГ-аас Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт, нөгөөх нь ийнхүү ил болоод байгаа УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт байсан юм. Үүнээс АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх юм.


Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2019-05-13 02:06:12
    Man arai l yuma anaas iluu yum haana bna
  • иргэн 2019-05-12 04:22:12
    ийм гөлийсөн луйварчдыг албан тушаалаас нь хөөн зайлуулдаг механизм бий болгох хэрэгтэй
  • шударга иргэн 2019-05-12 01:49:51
    монгол улсад эх оронч хүн байна уу хэдэн халтар мөнгө хараад улсаа зарчих юм хэнд итгэх вэ уур хүрч байна хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг тонилгомоор юм ...
  • Jdjdj 2019-05-10 16:52:07
    Iim huniig tomilood yavuulj bdag .naidvartai tsaad taliin hund uilchilheer tsarainii tovarish bn.
  • Зочин 2019-05-10 15:29:07
    Чамайг алах ч багадна гэдэг орос үг бий Дамба-Очироо!!! Бас Үер киноны Болд өвгөн "" Дамба-Очироо чи үхвэл таарна"" гэж байна лээ.
  • арай ч дээ 2019-05-10 14:07:52
    Тѳрийн нууц задруулсан тѳрийн эсрэг гэмт хэрэгтнийг УИХ-аас зайлуулж хуулийн хариуцлага хүлээлгэ
  • Үнэхээр хэлэх үг алгадаа бузар МАН 2019-05-10 11:08:35
    МАНынхан ЖДҮ 60 н тэрбум авилгал гээд л бүгд хамгаалалтанд байх юмдаа,,оюунхоролын 750 шонхор 20 тэрбумаар хохироосон ,Ундармаагын Банк 400 тэрбум бүгд чимээгү...
  • н 2019-05-10 10:57:41
    бузар бузар
  • Po 2019-05-10 09:16:59
    Eh ornoosoo urwasan baina tiim vv. Tsaaz eswel buh nasaar n horigdoh yltai dood tal 25jil
  • Иргэн 2019-05-10 08:48:31
    Энэ урвагч луйварчингаа зөйлуулаачээ?!
  • Зочин 2019-05-10 03:22:11
    Энэ бузар урвагчийг Монголын төрөөс зайлуулаач ээ
  • Хүн 2019-05-10 03:01:52
    Чөтгөр
  • иргэн 2019-05-10 02:37:01
    ийм пялдагууд төр нэртэй газарт шургалаад байхаар яаж хөгжих вэ цаазал
  • иргэн 2019-05-10 02:33:42
    энэ хэдэн дүнхүүнүүд гэрээ хэлэлцээр нтр юманд ни дүгнэлт хийж шалгаж чадсан юмуудаа . хахуули горидоод л бсн бишүү нөгөө бая .схбалаг баярцогт гм хулгайч нар...
  • zochin 2019-05-10 02:18:23
    hyamdhan bas ih uruvch hun umaa.
  • зочин 2019-05-10 01:57:03
    Яагаад нууцалсан гэхээр хэлэлцээр хийхэд атгах хөзөр нь болох учраасард нь манай эрх ашиг байсан юм бол уу .Эсвэл танк их буу л биш бол хамаагүй байдгийн болу...
  • иргэн 2019-05-10 01:38:00
    оюутологойтой ашиг сонирхолын зерчилгуй материалыг егеегуй л гээд байсан бас л их гургэр ичэх булчирхайгуй хог юм бандааж гантулгын араас явах байх аа
  • там 2019-05-10 01:14:02
    новш
  • ёсмсөамиаөихаөимс мсисм 2019-05-10 01:13:03
    Ингээд байхад улс маань хөгжих үү
  • таг очир 2019-05-10 01:11:16
    ХАА явсан газраа нохойтож явдаг хогийн тантан шиг бузар хулгайч вэ?
  • иргэн 2019-05-10 01:08:56
    занданшатар муу дамба очирын гараар л санаснаа гуйцэлдуулчих шиг л боллоо доо эсвэл дамба очир унэхээр толгой нь етсен амьтан юм болов уу
  • !!! 2019-05-10 01:01:45
    Ene Durak Damba hulgaichiig yah gej Parlamentiin gishuuneer songowoo estoi neg ! Durak yumaa chi Hulhia !!!!
  • иргэн 2019-05-10 00:44:26
    джу чин, лунгийн замын, очир тевийн, дундговийн гэж цоллуулдаг байсан дамба очир эх орноосоо урвагч боллоо одоо конец фильм болсийм биш уу уих ер нь тарна байга...
  • songogch 2019-05-10 00:32:06
    dambaochir hergee huleej UIXs sain duraaraa ogtsor