Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-11 12:39:48
    Унасан ч хааны бөх учраас түрүүлнэ шүү дээ
  • иргэн  2019-05-10 05:28:30
    Батсүрэн шүүгч олон жил ажилласан чадвартай хэлний мэдлэг сайтай хүн дээ Танд баяр хүргэе
  • Зочин 2019-05-10 04:41:25
    Энэ тамга шилжүүлж байгаа Сонинбаяр чинь жинхэнэ авилгалын сүлжээний хүн шүү дээ. Олон ядарсар иргэд, өвгөд хөгшид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хохироосон...
  • Д.ЭНХЖАРГАЛ 2019-05-10 04:29:40
    Шударга сайн ажиллаж чадах хүн томилогдлоо
  • Шударга ёс 2019-05-10 03:34:23
    Унасан бөх түрүүлчихлээ Ерөнхийлөгч өө
  • иргэн 2019-05-10 00:48:58
    Инээж баярлах ч яахав ажлаа л шудрагаар, сайн хийгээрэй дээ. Нүүрэн дээрээ үүсгэсэн инээмсгэл чинь нэг л худлаа харагдаад байна шүү.