Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр тооцож олгоно
Ажилгүйдлийн тэтгэмжийг иргэд хэрхэн авдаг, ямар тохиолдолд эрх үүсдэг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяагаас тодрууллаа.

-Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ. Энэ талаар тодруулаач?

-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чө­лөө­лөгдсөний улмаас то­дор­­хой хугацаагаар орлого­гүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажил­гүйдлийн даатгал нь энэхүү  эрсдлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

-Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хэр хугацаанд төлсөн хүнд тэтгэмж авах эрх үүсэх вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимт­гэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийг­мийн даатгалын сангаас ажил­гүйдлийн тэтгэмж олго­дог байгаа. Даатгуулагч ажил­гүйд­лийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөх­цөлд тухайн хүн ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүсдэг.

Даатгуулагч ажилд ороод л нийгмийн даатгал төлж эхлэх үеэс ажилгүйдлийн даатгалд хамрагдсан гэсэн үг. Учир нь тухайн иргэн буюу даатгуулагч нийгмийн даатгалын дөрвөн төрөлд, ажил олгогч таван төрөлд шимтгэл төлдөг. Тодруулбал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даат­гал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлд­вэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал  /ажил олгогч төлдөг/ хэмээн хуваагдаж төлөгддөг.

-Даатгуулагч тэтгэмжээ хаанаас авах вэ. Ямар материал бүрдүүлэх шаард­лагатай вэ?

-Даатгуулагч ажлаас халаг­даж, ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссаны дараа ажилгүй болсноо оршин суугаа нутаг дэвсгэрийн Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг Хө­дөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн VI зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно. Ажилгүйдлийн тэтгэмж авах­даа даатгуулагч өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авчирна.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

-Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог то­хиолдол байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасч олгох нөхцөл байгаа гэсэн үг. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авна.

-Тэтгэмжийн мөнгийг ямар журмаар боддог юм бол?

-Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын ор­ло­гын дунджаас хамаарч бо­дож олгоно. Тодруулбал, даат­гуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг тав хүртлэх жил төлсөн бол 45, 5-10 хүртэл жил бол 50, 10-15 хүртэл бол 60, 15-аас дээш жил төлсөн бол 70 хувиар хувилж бодогдох болно.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Энхжаргал 2019-07-27 11:10:58
    Хувийн байгууллагад ажиллаж байгаад ажлаас халагдсан бол гэнэт халагдсаны мөнгө, амралтын төнгө бодогдох уу?
    202.126.89.186
    Мэдэгдсэн Хариулах
  • irgebe 2018-10-26 07:29:16
    End 76 honog bol MOROODOL shyy ZALITAI oriin хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас захиргааны
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2017-12-16 06:10:40
    Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хугацаа хэтэрсэн бол яах вэ? авах боломж байгаа юуү
    66.181.160.1
    Мэдэгдсэн Хариулах
  • долгормаа 2017-04-11 14:29:16
    би улсад тасралтгүй 6 жил ажилласан 2010 оноос хойш гэтэл бие маань өвдөөд 2016 хны 12-р сарыг 15 эхэлж эмнэлэгт хэвтсэн одоог хүртэл над ажилгүйдлийн тэтгэмж ...
    66.181.160.93
    Мэдэгдсэн Хариулах
  • золоо 2017-02-03 05:53:15
    нийгмийн даатгал зургаан сар тасралтгүй төлсөн бол нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадах болов уу
    202.126.91.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаанаа 2017-01-03 05:30:47
    Сайн байна уу би гэмт ажилаасаа халагдаж байгаа юмаа миний зүгээс ямар нэгэн зөрчил гаргаагүй байгуулагын шалтгааны улмаас ажилаасаа гарч байна яах ёстой бэ
    124.158.109.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэтуяа 2016-11-29 03:17:21
    Би ажилгүйдлийн тэтэгэмж авж эхэлсэн юмаа эхний сарын мөнгө хугацаандаа орсон 2 дахь мөнгө орохгүй юм. Би ойлгохдоо 20-25ны хооронд орно гэсийн
    112.187.4.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-09-08 14:57:00
    Материалаа өгсөний дараа хэдэн хоногийн дараа нийгмийн даатгал хариугаа өгдөг юм бэ. Материал авчихаад баримт ер өгөхгүй юм. Яг тэднээс гуйж авах гэж байгаа шиг...
    59.153.115.94
    Мэдэгдсэн Хариулах
  • erdenetsogt 2016-09-07 05:10:25
    Negent tatvaraa toljil bsan bl, halagdsan shaltgaan ymar hamaaaaa bn
    202.9.44.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Нүүгий 2016-07-18 04:43:29
    би нийгмийн даатгал 5 жил төлсөн. тэгээд саяхан 3 сарын 18нд ажлаасаа гараад 3 сарын 21нд одоо хийж байгаа ажилдаа орсон.одо ажлаасаа гарвал тэтгэмж авах уу
    202.131.239.54
    Мэдэгдсэн Хариулах
  • С.Энхбаяр 2016-06-09 06:17:07
    4 жил ЕБСургуульд ажиллаж байгаад 2013,7 сараас 2 төрөөд дикридтэй байж байгаад бага хүүхдээ 10 сартай ажилдаа орох гэсэн орон тоо байхгүй тэтгэмж олдох уу
    122.201.22.73
    Мэдэгдсэн Хариулах
  • сараа 2015-12-16 03:56:17
    жирэмсэний амралттай байсан хүн өөрийнхөө оронд байсан хүний оронд орохгүй өөр хүний ажлын байранд орж болдог юмуу
    183.177.101.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Цолмон 2015-10-06 04:03:26
    Ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгодог уу?
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨЛЗИЙ 2015-08-26 04:15:10
    йжилгүйдэлийн тэтгэмжийг жирэмсний амаралтай байсан хүн авч олгох уу ажилдаа орох гэсэн оронд орсон хүн гарахгүй бгаа тохилдолд
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
    • таваа 2015-11-11 05:26:41
      Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хугацаа хэтэрсэн хүн хохироод үлдэх үү Яах ёстой вэ.
      27.123.214.80
      Мэдэгдсэн Хариулах