Д.Ундраа: Хүчирхийлэлд өртчихөөд 6 сар хичээлдээ яваагүй хүүхдийн араас хэн ч яваагүй
Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Бага насны охидуудыг зүй бусаар хүчирхийлж, амьдралд нь хар толбо үлдээж байгаа харамсалтай жигшмээр хэргүүд гарч байна.

Энэ бүгдэд хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагууд юу хийдэг вэ. Тэдний үүрэг оролцоо, хариуцлага, ажил гэж юу байна. Энэ айдастай аюултай нийгэмд хүүхдийн төлөө юу хийв гэдэг нь зайлшгүй яригдах гол сэдэв анхаарал болчихоод байна.

Манайд хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд бий. Тэдний нэг нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хүүхэд хамгааллын “Үжин” төвийн захирал Д.Ундраа сэтгэл эмзэглүүлэм хэд хэдэн кэйсийг ярьж холбогдох албаныханд цочроо өгөв.

Тэрбээр “Жилийн жилд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага судалгаа гаргадаг. Гэтэл нэг аймаг дээр очоод хууль зөрчсөн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн асуудлыг ярихаар агентлаг, газрууд нь  дөрвөн өөр тоотой сууж байдаг. Хүчирхийлэлд өртчихөөд 6 сар хичээлдээ явж чадаагүй хүүхдийн араас нэг ч ангийн багш, нэг ч сургуулийн захирал, нийгмийн ажилтан очихгүй байна.

Манай төвд амьдарч байгаа 13 хүүхдийн араас нэг ч аймгийн Хууль зүйн хороо, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол соёл урлагын газрын дарга ярьсангүй.

Одоо СЭМҮТ-т хүүхдийн 30 ортой тасаг байна. Тэр тасагт донтолтын бүх хэлбэрээр өртсөн хүүхэд болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг холиод байрлуулж байна.

Яагаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудыг тусдаа тасагт 4 ортой өрөөнд байлгаж болдоггүй юм бэ.

Бид хохирогчоо шөнийн 03.00 цагт хотын эмнэлэгүүдэд авчирч үзүүлдэг. Яагаад бэлгийн хүчирхийллийн хохирогчид үздэг тусгай карт гаргаад өгч болдоггүй юм бэ. Энэ журмуудаа хэрэглэж мэдэхгүй байна.

Тэр Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гээд ажлаа мэдэхгүй. Ойд төөрсөн сармагчин шиг хэдэн нөхөд ажиллаж байна. Нэг ч кэйс нээж ажиллаж үзээгүй. Тэгээд нийгмийн ажилтан гэх сэтэртэй байх ямар шаардлагатай юм бэ. Өөрсдийгөө “Гар угаах дэлхийн өдөр”, “Шүд угаах дэлхийн өдөр” гэхээр ажилладаг хүмүүс гэж ойлгодог юм уу хаашаа юм юм бэ.

Гэтэл сум болгонд тураалтай хүүхэд их байна. Бэлгийн замын өвчтэй, тэмбүүтэй хүүхэд асар их байна. 70 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө гээд баривчилгаа авчихсан байна.

72 кэйс нь нэг зэрэг нээгдчихсэн байх ёстой. Гэтэл огт нээгдээгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хулийн 27.4.3-т аюулын зэргийн эрсдэлийн үнэлгээ дунд буюу өндөр байх юм бол цагдаагийн албан хаагч тухайн дуудлага мэдээлэлд очсон даруйдаа тухайн гэр бүлд байгаа хүүхэд болон хохирогчид аюулын зэргийн үнэлгээг нь газар дээр нь хийх ёстой.

Гэтэл цагдаагийн байгууллага зарим суманд нөхөж хийж байна.  Зургаан настай эрэгтэй хүүхдийн эрхтэнээс идээ нь гоожсон тийм хүүхдүүдтэй бид ажиллаж байна.

Гэтэл бидний цалин хэд байна гэж бодож байна. Ийм хүнд ажил хийж байгаа учир нийгмийн ажилтан маань тогтворжихгүй байна.

Тийм учраас суман дээр ажиллаж байгаа нийгэм бодлогын зөвшөөрөлтэй Эрүүл мэндийн нийгмийн ажилтангууд дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Бас Эрүүл мэндийн яам сэтгэл засалч эмч нараа чанартай бэлдэж өгөөч ээ.  Суман дээр уулзаж байгаа засаг дарга нар төсвийн мөнгөөр барьсан сургууль, цэцэрлэгээ ажил болгож ярих юм. Төсвийн мөнгөөр тавьсан замаа ярих юм. Малын зүй бус хорогдол, худаг, ус, өвөлжөө бэлтгэлээ ярьж байна.

Архины хамааралтай гэр бүлд хичнээн хүүхэд амьдраад байгаа. Хүнсний талонд хамрагдаж байгаа айл өрхөд хичнээн хүүхэд амьдраад байгаа.

Хэн багшийн ангид сурдаг байдаг. Тавиулаар амьдарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөөд зарим нь угаартаад нас бараад байна шүү дээ. Энэ тавиул хүүхэд рүүгээ Боловсролын яам хэзээ анхаарах юм бэ.

Нэг аймаг дээр 13 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихөөд байхад эрүүл мэндийн даргаас асуухаар эрүүл мэндийн үйлчилгээ нэг нь ч аваагүй байна. Анхаармаар юм асар их байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баясгалан 2019-05-11 01:29:01
    Яасан гутрмаар юм бэ. Сум дарга блон төрөөс цалин авдг хүмүүсийн хөдлмрий гэрээнд хүүхд хамгаалах зүйл оруулаач дээ гуйж бн
  • Сэтгэгдэл 2019-05-10 13:52:39
    Сургуулийн эмч нийгмийн ажилтан анги удирдсхн багш нартай байгуулах Хөдөлмөрийн гэрээнд нь маш чанга тусгаж өгөх хэрэгтэй
  • kkk 2019-05-10 04:42:15
    Ингээд хүчирхийлээд байхад л алуурчид хүчирхийлэгчдийг цаазаар авч болохгүй шүү л гээд байгаа шүү дээ. Цаазын ялыг сэргээх нь зүйтэй.
  • Ажлаа хий 2019-05-10 04:40:13
    Тэр гэр бүл хөгжлийн төвийн дарга гэж гөлийсөн гар ажлаа хиймээр юм. Эсвэл хийх хүнд нь ажлаа өг.
  • Болд 2019-05-10 03:35:25
    өчигдөр энэ хүнийг TV-ээр үзээд бахархалаа. зэрэгцээд сууж байгаа төрийн амьгүй албат нарыг хараад огиудас хүрлээ.
  • өвгөн 2019-05-10 03:34:41
    Ангалзуур минь чам шиг нь хохирсон нялх үрсийг хамгаалдаггүй юм. Элдвээр чалчихдаа эрүүл мэндийн салбар луу бүү шүлсээ савируул.
  • Зочин  2019-05-10 03:23:16
    Таныг дэмжиж байна. Битгийн шантраарай. Хүүхдүүдийн төлөө их юм хийгээрэй. Буянь нь ирнэшүү
  • Эх хүн 2019-05-10 02:30:53
    Энэ хүний бичлэгийг үзсэн. Сонсоод шууд уйлмаар санагдсан. Ёстой сайд хийлгэчихмээр хүн байна. Хөрсөн дээрээ буугаад ажлаа хийж бусдад тусалж байгаа хүн байнада...
  • ах 2019-05-10 01:55:00
    сайн хүн байна сайд болгомоор хүүхдийн хэдэн байгуулагийн ажил хийдэггүй гахайнуудыг зайлуул
  • zochin 2019-05-10 01:47:29
    Еэ ашгүй өрөвдөлтэй хэдэн нялх үрсийг гэх ганц гэсэн монгол хүн олдох нь