“ Оюутолгой”-н татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэв
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болсоноор сөрөг талууд ихээр гарах болсон Дэлхийн зах зээл дээрх нүүрс болоод бусад ашигт малтмалуудын үнэ буурахтай зэрэгцэн манай эдийн засаг хямарч эхэлдэг боллоо. Гэсэн ч бид энэ байдлаас гарах арга замаа олоогүй л байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтмол буурснаас болж манай улсад валютын ханшийн өсөлт эрчимжиж энэ хэрээр эдийн засаг нэлээд хямраад байгаа. Гэхдээ энэхүү эдийн засгийн хямрал нь дан ганц нүүрсний үнээс болсон гэвэл өрөөсгөл ойлголт болно.

Манай эдийн засаг хямрах болсон нэг шалтгаан бол “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн асуудал байлаа. Далд уурхайн санхүүжилт хэд хэдэн удаа хойшилж одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Тэгвэл тун удахгүй энэ асуудал нааштайгаар шийдэгдэх бололтой. Тодруулбал саяхан Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэнд ханда хэлсэн үгэндээ “Оюутолгойн санхүүжилтийн асуудал энэ намар шийдэгдэнэ” хэмээснийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган жиргээгээрээ баталж өглөө. Тэрбээр “Сайн мэдээ Оюутолгойн татварын асуудал шийдэгдсэнээр далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо” гэж жиргэсэн юм.

Тэгэхээр Монгол улсын Татварын ерөнхий газар болоод Оюутолгой хоёрын хооронд үүсээд байсан 130 сая ам.долларын татварын асуудал нэг тийш болсон бололтой. Гэвч одоогоор олон нийтэлд тодорхой болсон зүйл байхгүй байна. Харин дэд сайд болоод Ерөнхий сайд нарын хэлж буйгаас үзвэл энэхүү татварын маргаан Оюутолгойн талд шийдэгдсэн  гэж харж болохоор байна. Учир нь Оюутолгойн толгой компани болох “Рио Тинто” Татварын ерөнхий газрын тавьсан энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв энэ маргааныг талууд шийдвэрлэж чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандана хэмээх хатуу байр суурьтай байсан. Харин манай талаас арбитрын шүүхэд очихгүй байх байр суурийг баримталж байсан юм.

Эдийн засгийн нөхцөл байдалд нэлээд хүнд байгаа энэ үед олон улсын шүүхэд очиж хугацаа алдахыг хүсээгүй биз. Тиймээс эхнээсээ хатуу байр суурьтай байсан Оюутолгойн талд татварын аусудал нааштайгаар шийдэгдсэн байж болзошгүй юм. Нэлээд хугацааны дараа далд уурхайн санхүүжилтийн асуудал нааштайгаар шийдэгдэх  болсонд баярлах иргэд олон байна.

Учир нь далд уурхайн санхүүжилтийг дагаад 3000 ажлын байр бий болох юм. Гэвч Оюутолгой Монгол улсад татвар төлж болдоггүй юм уу хэмээн хардаж уурлах иргэд цөөнгүй байгаа бол Татварын ерөнхий газрынхан будилсан байж магадгүй гэж үзэх иргэд ч байгаа юм. Учир нь Оюутолгой компани  нийгмийн даатгалын шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгараад байгаа билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-09-15 14:54:06
    Tatvaraa avch chaddaggvi yum bol uurhaigaa khaagaach,Tatar avch ogch chaddag bolson stagt ni asuudliig khoishluulsan ni deer bhaa eronhii saidaa.
    96.25.135.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-15 07:57:21
    100 сая хаашаа алга болов.
    202.131.231.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхбаяр 2014-09-15 01:26:41
    Энэ сурвалжлагч надаас дор юм байна, 130 саяын татварыг 30 сая болгосон гээд хаа сайгүй байгаа биздээ,,, http://www.mining.com/turquoise-hill-up-22-after-oyu-tolgoi-tax-bill-slashed-31357/
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах