Эцэг эхчүүд санаачлагаараа мөнгө цуглуулахыг таслан зогсоох хэрэгтэй
Авлигатай тэмцэх газарт нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.

Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна.

Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.

Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүсэж байна.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэлийн гаргасан дээрх шийдвэрийг бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-15 05:45:22
    цэцэрлэгийн хүүхдүүд хонхны баяр тэмдэглэж байхад сайд нар юу харж суудаг байна
  • zochin 2019-05-13 11:30:48
    Neeree unen shdee SHDin 12 surguuliin bagsh nar etseg ejiin zovlol gej oort dolignoson mongonii bolomjtoi hel amtai eejuudiig tavidag
  • zochin 2019-05-12 09:55:59
    Naad zavaan zangaa bolioch hooson honoj baij yun ikh dalbignadag yum, heden dampuu etseg ehiin zevleliin gesen yumnuud uuj ideh gej tegdeg yum baina lee
  • Зочин 2019-05-12 06:57:15
    Зах зээлийн нийгэмд байгаагаа хүмүүс мартах юм аа. Хэн хэдэн төгрөг өгөх нь авлига биш шүү дээ. Сэтгэлтэйнүүд нь өгөөд сэтгэлгүйнүүд нь болино л биз дээ
  • Иргэн 2019-05-11 16:25:03
    Энийг болиулаачээ монголд цэцэрлэгээс нь эхлээд сургуульдач байнга мѳнгѳ нэхдэг. Эх эцэгийн зѳвлѳл гэж хэдэн дампуу малууд багштайн хуйвалдаж зохион байгуулдаг....
  • Ээж 2019-05-11 14:43:43
    Багш нар эцэг эхийн зөвлөлдөө мөнгө төгрөгтэй хэлэмгий доломгой нөхдүүдийн нэрийг дэвшүүлж сонгодог тэгээд тэд нар нь багшдаа долигнож үйлчилдэг
  • Иргэн 2019-05-11 09:26:06
    Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхийн зөвлөл мөн мөнгө татаж дундаас нь өөрсдөө завшдаг. Энэ талаар хэлэхээр багштай нь нийлж хүүхдийг их хавчдаг. Баримт бий
  • хосоо 2019-05-11 06:08:09
    багш нар пялдага эцэг эхчүүдтэй хуйвалдаж мөнгө авдаг жишиг тогтсон нь үнэн ш дээ. элдэв юм ярьсан эцэг эхийн хүүхдүүдийг хавчин гадуурхана. бүгд тэгдэг.
  • зочин 2019-05-11 06:01:33
    пялдага бялдага эцэг эхчүүд биё биёндээ гайхуулж өрсөлдөж өөрсдөө л өгөөд байдаг даа.
  • зочин 2019-05-11 03:34:27
    Сурлага тааруу хүүхэдтэй эцэг, эх багшид долигоноод өгдөг юм. Түүнийгээ тэр зөвлөл гэдэг дээр хэлж зөвшөөрүүлдэг.
  • Ж.Бэгзсүрэн 2019-05-11 02:59:33
    Хүүхдээ бид бие, сэтгэл зүйгээр нь хохироогүйн тулд хүүхэд насанд нь мөнгөний асуудалд бүү орооцолдуулаасай https://host-ail-begzsuren.blogspot.com/2007/04/200...
  • Бат 2019-05-11 02:42:43
    Монгол хүний нэг нэрэлхүү зан уу хоосон хонох шахаж байж л А үсэг болох гэж 1 сая төгрөг өмнөөс нь ичих юм даа