ОХУ-аас дахин ой хээрийн түймэр орж иржээ
Энэ жил улсын хэмжээнд хуурайшилт ихтэй ялангуяа зүүн гурван аймагт хуурайшилтын зэрэг 90-ээс дээш хувьтай байгаа нь түймэр гарах томоохон шалтгааны нэг болж байгаа юм.

Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нутгийн иргэд галыг тавдугаар сарын 7-ны өдөр цурманд оруулсан. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ.

Гэвч маргааш нь буюу энэ сарын 8-ны өдрийн 14.37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас дахин түймэр орж ирсэн учраас Үндэсний аюулгүй байдлын 30 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, нийт 77 алба хаагч  цурманд оруулсан байна. 
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.