Дэлхийн олон оронд нүүрсний эрэлт тогтвортой байна
Хоёр жилдээ уналттай байсан нүүрсний хэрэглээ сүүлийн үед нэлээд эрчимтэй нэмэгдэж байна. Гэхдээ Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр уул уурхайн компаниуд бас нэг сулхан өсөлтөд бэлэн байх ёстой ажээ. Тус агентлаг сүүлийнилтгэлдээ дэлхийн нүүрсний эрэлт нь 2017-2023 онд нэг хувиас арай илүүгээр өсч, тогтвортой байна гэжээ. Хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж, харин Энэтхэг зэрэг хөгжиж буй орнууд цахилгааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нүүрсийг илүүтэй ашиглаж буйд нүүрсний салбарын зогсонги байдал оршиж буйг уг илтгэлд тэмдэглэсэн байна. 2023 он гэхэд дэлхийн хэрэглээ нь 5.4 тэрбум гаруй тонн нүүрс байна гэж тус агентлаг үзэж
байна.

Энэ түвшинд нүүрс дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувийг хангана. Үүний хажуугаар дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас нүүрсний эзлэх хувь буурах магадлалтай юм. Дэлхийн томоохон хэрэглэгч Хятадад эрэлт буурч байгаа нь нүүрсний салбарг ойрын жилүүдэд томоохон цохилт болно. Агентлагийн дүгнэлтээр, 2023 он хүртэл Хятадын хэрэглээ ойролцоогоор жилдээ хагас хувиар буурах магадлалтай. Харин Энэтхэгийн хэрэглээ 2023 он гэхэд жилдээ 6 хувиар нэмэгдэх болно гэж агентлаг үзэж байна. Филиппин, Вьетнам зэрэг орнууд эдийн засгийн хөгжлөө дэмжихээр нүүрсний станцууд босгож байгаа тул Зүүн өмнөд Азид нүүрсний эрэлт хамгийн хурдтайгаар өсөх гэнэ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Э.Бэрцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.