Говийн аймгуудад уул уурхайн чиглэлээр лиценз олгохгүй байхыг шаардлаа
"Хил хязгааргүй алхам" ТББ-аас Дорноговь, Горвьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д 5 удаа хандсан ч хариу ирүүлээгүй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөн тэд Дорноговь аймгийн Айраг сумын цагаан дэлийн агуйг төрийн хамгаалалтад авсныг хууль ёсны болгохыг шаардав. Мөн говийн аймгуудад уул уурхайн чиглэлээр лиценз олгохоо зогсоохыг шаардаж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван аймгийн иргэдээс гарын үсэг зуруулж, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ямар нэгэн дорвитой шийдэл, хариу гаргахгүй байгаа учир ийнхүү нутгийн иргэд болон малчид ТББ-ын төлөөлөлүүд дахин хэвлэлийн хурал хийж байгаа нь энэ ажээ. Мөн түүнчлэн дахин өргөдөл гаргаж өгөхөөр болжээ.

Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хор уршгаар говийн иргэд уух усгүй, малын бэлчээргүй, мал нь доройдсон, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдсан, компаниудын хог хаягдал дээр төр захиргааны зүгээс хяналт тавихгүй байгаад нөхцөл байдал улам хүндэрч байна гэв.

Айраг сумын иргэн Ц.Батсайхан “Айраг сум ундны цэвэр усны аюулд өртчихлөө. Цэвэр усаар жонш угаах баяжуулах үйлдвэрүүд 5-6 байна. Нэг үйлдвэр өдөрт 4000 тн усыг соруулж аваад химийн бодистой холиод хөрс рүү асгачихдаг. Бид цэвэр усгүй болчихвол хөгжил дэвшил яриад хэрэггүй дээ. Тэгэхээр баяжуулах нэртэй угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байна.

Айраг суманд “Янтай-Уул” гэж компани байна. Цэвэр усыг ашиглаад хорт хаягдлаа гаргаж аваад малын бэлчээр болон хогийн цэг дээр авчраад асгадаг. Энэ нь сумын иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Тус компанийг өөр газар руу нүү гэхээр нүүдэггүй. Харин ч зааж өгсөн газар дээр хогоо авчраад асгадаг. 2018 онд 1800 гаруй хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн өргөх бичиг өгсөн ч хариу өгөөгүй.

Усгүй боллоо, нутагт минь цөлжилт үүсээд хэцүү байна. Иргэдээ бодооч яаравчлаач. Цаг хугацаа алдаад байна” гэв.

Ц.Даваасүрэн “Би Говьсүмбэр аймгийн ахмад настан байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн, мал хоёр төрийн хяналтад байна гэсэн заалт бий. Хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Гэтэл эдгээр заалтууд ноцтойгоор зөрчигдөөд байна. Тиймээс иргэд малчид бухимдаад байгаа юм.

2018 онд Иргэдийн хурлаар нэгэн компанид газар олгож барилга бариулж эхэлсэн. Мөн нүүрс зөөвөрлөх замаа бариагүй байж Өмнөговь аймгаас нүүрсээ тээвэрлэж эхэлж газар шороог сүйтгэж байна.

Мал нь өвсөө идэх газрыг талхдуулж дуусгалаа. Малын бэлчээрийг байхгүй болголоо. УИХ-ын гишүүдэд удаа дараа хандсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Хууль зөрчсөн дээрх компанийг татан буулга. Эсвэл маршрутыг нь өөрчилж өгөхийг хүсч байна” гэв.

Малчин О.Дашцэрэн “Уул уурхайн компаниуд хууль бусаар газар нутгийг минь сүйтгэж байгаад харамсч байна. 2017 онд “Хар азарга” нэртэй компани ирж газар өрөмдсөн. Сүүлдээ Засгийн газрын сонгон шалгаруулалтаар “Арвижах энерги” гэдэг компани ирж хааш хаашаа 2 км зайтай 6-7 метрийн гүн газар ухсан. Үүнд нь мал унаж үхээд байна. Тэр компанид харуул хамгаалалт байхгүй. Усаа хашихгүй юм. Манайхны малаа усалдаг худгийг усгүй болгосон. Ус нь дороо шавхагддаг болсон учраас мал услах боломжгүй болоод байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-14 03:54:21
    Ой гол устай хангайгаа харин хамгаалж говио ашиглах зөв шдээ ганц нэг малчны бэлчээргүй болох юу ч биш харин уул уурхай улсад татвар төлдөг малчид төлдөггүй ...
  • xxx 2019-05-13 13:12:40
    ter olgogdson litsenz nertei tsaasuudaa bugdiig ni tsutslaach...dachin tamsagiin jungaa nariig huuj yvuulaach..
  • зочин 2019-05-13 04:03:18
    харин говио ашиглаад хангайгаа хамгаалах хэрэгтэй