Иран улсын ерөнхийлөгчийн дүү авлигын хэргээр хоригдов

Ираны шүүх ерөнхийлөгч Хассан Роуханигийн дүү Хоссэйн Фэридоуныг (Овгоо өөрчилсөн) тус улсын эрх мэдэл бүхий хүмүүсийн дэмжлэгтэй, улс төрийн сэдэл бүхий авлигын хэрэгт буруутган, тодорхой бус хугацаагаар хорих шийдвэр гаргав.

Хоссэйн Фэридоун уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд өнгөрөгч Бямба гараг (04/V)-т мэдээлсэн билээ. Фэридоуноос гадна зургаан хүн холбогдсон дээрхи шүүх хурал энэ оны 2 дугаар сараас эхэлсэн ч шүүхээс тэдний хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Фэридоун нь 2015 онд Иран болон дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хийгдсэн цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахлах дипломатчийн хувьд толгойлон оролцож байсан юм.

Харин Роухани ерөнхийлөгчийн зарим дэмжигчдийн зүгээс түүний дүүг хорьсон шийдвэрийг шүүх байгууллагаас ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах оролдлого хэмээн харж байгаа бол шүүх байгууллага ямар нэгэн улс төрийн зорилго дээрхи шийдвэрт байхгүйг мэдэгдээд байгаа билээ.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-14 04:04:04
    бусад орнуудад авилгын хэрэгтэй бол хоригдох, мөнгө төлөх, цаалуулах гээд арга хэмжээнд ороод байх юм манай улсад тийм юм сонсдохгүй юм