Махны үнийг зохиомолоор өсгөсөн компаниудыг ТЕГ-аас шалгана
70 гаруй сая толгой малтай улс эх оронд минь мах магнаг болж үнэ нь тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд орсон билээ.

Махны үнийн хөөрөгдөл ард иргэдийг галзууруулахад хүргэсэн байгаа юм. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө “Хүчит шонхор” зах дээр 9500 төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах 16500 төгрөг болтлоо өсөв. Хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрсэн.

Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15-16 мянган төгрөгт хүрсэн.

Тэгвэл махны үнэ өссөн асуудалд салбарын сайдад нь Засгийн газраас даалгавар өгч, махны үнийг зохиомолоор өсгөөд байгаа компаниудыг Тагнуулын байгууллагаас шалгахаар болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх.

Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unsh 2019-05-15 13:01:42
    ямар юмных нь зохиомлоор осгох вэ дээ! хятад руу махаа гаргахаар чинь аргагуй шуу дээ! ховордоод унэ осож байгаа! Бид тэрбум хунийг махаар хангаж чадах уу?
    139.5.217.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Gomboo 2019-05-15 00:32:13
    Hurelsukh end tend poporch yavahaar Zasgiin ajlaa hiigeechee
    150.129.141.155
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-05-14 23:37:54
    ХАА -н яам ИХ МУУ ажиллаж байна. 3,2 сая хүнийг үндсэн хүнс махаар хангах бүрэн боломжтой. МОНГОЛын төрийн түшээд арчаагүй , муу ажиллаж байгаагийн гайгаар иргэ...
    43.242.243.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-14 15:39:30
    Хэ хэ ганц мах гэлтгүй бүх бараа бүтээгдэхүүн бүгд л зохиомол үнийн өсөлттэй хөөрөгдөлтэй байгаа ш дээ дээр нь үндэслэлгүй зохиомол татвар хураамжтай луйвар
    66.181.178.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Хятад данжаад нь байнаа 2019-05-14 14:14:44
    Хай танай улс толгойгүй удирдагч ихтэй.хужаа ми энхболд,хоосон шударга ёс хүрэлсүх,эргүү нарангэрэл мэт улс байхад танай улс хэзээ ч хөгжихгүй.манай дундад улса...
    66.181.161.89
    Мэдэгдсэн Хариулах
  • fff 2019-05-14 13:35:11
    Өнөөдөр Монголд хэн жаргалтай вэ. Махны худалдагчид. Дэлгүүрт ч тэр зах дээр ч тэр. Нэг л инээсэн, дуу аялсан, бохь зажилсан, харцаараа ширэвсэн тэдэн шиг нөхө...
    139.5.217.33
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2019-05-14 13:03:36
    Тагнуулын байгууллагад мах ямар хамаатай юм бол доо? Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг цагдаад байдаг биш бил үү? За, хэн мэдэхэв.
    66.181.161.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-14 12:04:06
    Хятдуудтай холбоогүй юм бол засаг төрд ард иргэдийн дургүйцлийг дэвэргэх зорилготой явуулга юм бол уу
    203.91.115.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-14 11:26:18
    МАХ НЬ ХОВОР ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЬ ИХ БАЙВАЛ ДОЛЛАРЫН ХАНШ ӨСДӨГ ШИГ ҮНЭ ӨСӨХ НЬ ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГИЙН ХУУЛЬ БИШ ЮМУУ ЗАСАГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА
    119.40.103.3
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-05-14 09:41:10
    Ene arai l denduu Une b naa ! Mongolchuud chini mahsag ard tumen Malaas owsiig ni salgasantai adil zuil bolloo !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-14 08:59:55
    Засгийн газар арга хэмжээ аваачээ арай дэндэж байна шүү Ченжүүдийг болиулах талаас н арга хэмжээ авч өгөөрөй.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах