Ойрхи Дорнодоос цэргээ татахыг уриалав
Ираны зэвсэгт хүчний командлагч Хоссейн Ханзади АНУ- ыг Ойрхи Дорнодоос цэргээ татахыг уриалж буйгаа мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлээ Вашингтон Персийн булан руу нисэх онгоц тээвэрлэгч USS Arlington, USS Abraham Lincoln хөлөг онгоц болон бөмбөгдөгч онгоцыг Ираны зүгээс учруулж болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд илгээх шийдвэр гаргасны дараа хийсэн байна. Мөн тус бүс нутагт хөндлөнгөөс оролцох АНУ-ын оролцоо дуусч байна. Тиймээс тэд гарч явах ёстой гэж мэдэгдсэнийг Ираны “ISNA” агентлаг уламжилжээ.

Харин Ираны Исламын Хувьсгалыг хамгаалагч армийн агаарын хүчний командлагч, бригадын генерал Амир
Али Гаджизаде АНУ-ын илгээсэн хөлөг онгоц тээвэрлэгч онгоцыг тус бүс нутагт аюул учруулж байгаа биш. Энхийг сахиулагчид гэж үзэж байгаа ажээ. Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цөмийн гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг АНУ энэ гэрээнээс гарснаас хойш жилийн дараа хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ гэрээг 2015 онд АНУ,ОХУ, БНХАУ,Их Британи, Франц, Иран гэсэн 5+1 бүлэгт багтдаг орон тамга дарж байгуулсан юм. Иран энэ арга хэмжээ нь гэрээг байгуулахад оролцсон Европын орнуудын зүгээс ахиц дэвшил байхгүй бол 60 хоногийн дотор хүчинтэй болж, хэрэгжиж эхэлнэ гэж сануулжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.