Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ
Монголын Зэвсэгт хүчинд  энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй. Уг нь олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдод хариуцлага тооцож огцруулахыг шаардсан ч тэрбээр авч үлдсэн. Тэгвэл Ерөнхий сайд аа, ээж аавдаа үнсүүлээд эх орноо хамгаална гээд ердөө 14-хэн хоногийн өмнө цэрэгт мордсон аавын хүү эрүүл мэндээрээ хохирч амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. 

Тодруулбал, энэ сарын 1-ны өдөр Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд  татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр 18:00 цагт яаралтай хагалгаанд оржээ. Түүнийг тус ангийн дарга, салаан дарга нар нь цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Ямар ч гадны нөлөөгүй шүү” гэж хэлжээ. 

Мэдээж эрүүл саруул ээж аавдаа "Хүү нь албаа  нэр төртэйгээр хаагаад ирнээ" хэмээн хацар дээрээ үнсүүлээд явсан 18-хан настай хүү нь очоод 20 ч хоноогүй байж аймшигтай бэртэл авсан нь ар гэрийнхэнд нь хүндээр тусч өөрсдийгөө хамгаалсан өнгө аяс илэрхийлсэн дарга нарт итгэхгүй нь ойлгомжтой. Учир нь хүү эв эрүүл байж цэргийн албанд тэнцсэн хэрнээ гэнэтхэн гүйж байгаад унаснаас үүдэж дунд чөмөг хугарсан гэхэд хүн итгэхэд бэрх. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд армид хэчнээн залуус маань амиа алдаж хэд нь тахир дутуу болж хохиров оо. Энэ бүхний тоог гаргахад сэтгэл шимширч нүд халтирмаар. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хоёрдугаар сард   19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хүүг амиа алдсаны дараа ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ тухай лавлахад "Хэрвээ  та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга" хэмээн зандрангуй, хэлж байсан удаатай. Түүний энэхүү үг олон хүний дургуйцлийг хүргэж саобартаа эцэг хүний ёсоор хандаггүйгээс болж ийм олон хөвгүүд маань хорвоогоос хальж байна хэмээн гомдоллож Ерөнхий сайдад түүнийг огцруулах хэрэгтэй хэмээж байсан юм. 

 Ямартай ч дархлагдсан сайд аа, нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай суудалдаа шигдэж өөрсдийгөө хаацайлдаг цаг чинь ард хоцорсон гэдгийг хэлье. 
 
Ямартай ч энэ удаад БХ-ын сайд Н.Энхболд   огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. "Яахав сайдын шууд оролцоо байхгүй шүү" дээ гэх арьсаа хамгаалсан үг үйлдэл гарах нь ойлгомжтой. Сайд огцорсноор асуудал тэр даруй шийдэгдэхгүй ч, бусдад нь сургамжтай, нийгэм өөрчлөгдөж байгааг харуулах хэрэгтэй буй юм.  Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудалд ул суурьтай хандаж салбараа зөв менежментээр удирдаж чадахгүй байгаа Н.Энхболдыгоо огцруулж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахгүй бол маш олон залуус маань үхлийн оронд очиж олон аав ээжийн гомдол цөхрөл, харуусал таныг бүчих болно гэдгийг  уламжлая.
 
Эх сурвалж: Erennews.mn
Нийтлэлч:  Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-22 00:34:08
    Цэргийн сүр сүлдийг унтраасан, ийм Майжиг өвгөн БХ-н сайд хийж Монголын цэрэгармийг гутаах гэж дээ, намын цагаан солиоо
  • Зочин 2019-05-16 15:49:57
    Цэргийн сургууль төгссөн олон сайхан эрс байхад энэ мэт хүн Бхя-ны сайд байх нь Монголын дэндүү эмгэнэл!!!
  • Хаа хамаагүй юманд  2019-05-16 15:13:30
    Хаа хамаагүй юманд хүнийг хутгадаг болж дээ, нэг цэргийн хөл хугарсны төлөө тэгээд л огцроод байхуу. Мэргэжлийн удирдлага нь жанжин штаб нь гэдэг биз дээ,
  • Muu 2019-05-16 10:52:05
    ЭНЭ САЙД ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.ХҮН ЧАНАРАА АЛДСАН ХҮН ДЭЭ.САЙДЫН АЛБАА АЛДЧИХГҮЙ 2020 ОНТОЙ ЗОЛГОХ ЗОРИЛГООС ӨӨР БОДОЖ БГА ЮМ АЛГАА
  • БХЯ & ЗХЖШ 2019-05-16 00:54:46
    БХЯ. ЗХЖШ ГЭЖ 2 ӨӨР ЗҮЙЛ ЯРЬДАГ 2 БИЕЭ ҮГҮЙСГЭСЭН ГАЗАРУУД БИЙ БОЛЛОО. ШТАБЫН ДАРГА НЬ ЯАМ САЙДАА НОХОЙ ХУЦСАН ДАЙНЫ ҮЛ ТООДОГ БОЛЖ. САЙД Ч ГЭЖ ДЭЭ. ЧААВААС
  • Zochin 2019-05-15 17:28:55
    Said zanzin shtabyn darga nar oorsdoo ogcordog jum
  • Зайлуулаач 2019-05-15 12:25:44
    Наад нэг юмаа зайлуулаач Гэмгүй царайлсан хулгайч
  • Зангарагтай бай ЕСайдаа 2019-05-15 11:38:42
    Гэхдээ үнэхээр мэргэжлийн удирдлага бүх салбарт дутагдаж байна. ХҮн яах гэж мэргэжил эзэмждэг юм бэ. Цэргийн ёсолгоо ч мэдэхгүй хүн хэцүү. ЗГ сүржигнаад л байх ...
  • Бат 2019-05-15 11:03:18
    Юм л бол огцор гэх юм ховдод нэг цэрэг гүйж байгаад хөлөө гэмтээсний төлөө БХЯ ны сайд яагаад огцрох ёстой юм ховдод байгаа ажил хариуцсан хүмүүс л огцорно биз...
  • Иргэн 2019-05-15 10:56:56
    Шүдгүй арслан 1 ч сайдаа өөрчилж, женкогийн 1 ч үгнээс гарч чадахгүй болсон. Намаа 2 хуваагаад, тал нь дайсан, дахиад 1-2 хүнээ алдвал өөрөө өнгөрнө
  • Зочин 2019-05-15 10:00:40
    Энэ батлан хамгаалах цэрэг армиа одоо болио. Өнгөрсөн Сталин, Мао цзе дунгийн үеийн цэрэг арми ярих юм. Орос Хятад хоёртой байлдах юм уу хаашаа юм вэ?
  • зочин 2019-05-15 09:59:08
    Саруул гэж их л олиггүй нөхөр дөө. асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад хүнийг хэзээний ялтан болгон бичдэг новш доо. Аягүй бол захиалгаар л бичиж байгаа
  • яана даа, харамсаж байна 2019-05-15 09:22:17
    ЭНЭ нөхөр сайдын суудалтай зууралдах хэрэг байхгүй. АЖЛАА өг. ЯАСАН даварсан хүн вэ? ТАНЫГ бүх нийтээрээ үзэн ядаж байна шүү.
  • zochin 2019-05-15 09:20:55
    БХЯ-ны чухал мэргэжл-н албан тушаалд хуурамч депломтой мэдлэг мэргэжлээр дулимаг хүн авч ажиллуулж бна гээд л боддоо!!60тб-н хамг-н сүүл-н хүн бх.Шудрага ёс где...
  • зочин 2019-05-15 09:05:13
    хүүгээ цэрэгт явуулах эцэг эх цөөрч байна.
  • бодлын хулгайч 2019-05-15 07:14:58
    энхболд та ЗҮГЭЭР Л ӨРГӨДЛӨӨ ӨГЧИХ. ӨӨР СОНГОЛТ ҮЛДСЭНГҮЙ
  • Зөндөө л зүтгэлээ! 2019-05-15 06:04:06
    Энхболд ингэж харааж зүхүүлэн энэ албан тушаалд байх хэрэг юу байнаа?? Өгчихөөд харьж амраач, яршиг цааш нь!!!
  • Бат 2019-05-15 05:35:39
    Энхболд зөвдөх ч юу байхав гэхдээ бидний нэг араншин бурууг бусдаас л хайдаг саяхан говьд цасан шуурганаар 4 хүн өсөлдхөд аймгийн дарга л буруутай мэт гм
  • Зочин  2019-05-15 05:32:53
    Энэ өвгөнийг тэтгэвэрт н гаргуулаач хурдан Яаж ч байсан сайд хийх зиндааний хүн бишээ нүд ам н унжаад хэцүүл харагдаж байна шүү дэ Хүрэлсүх сайд минь сайн хараа...
  • Irgen 2019-05-15 04:51:09
    Mergjlin bus setgulchdiin huviin setgel bol medee bish, poprlolt
  • зочин 2019-05-15 04:47:02
    ХАРИУЦЛАГА ГЭЖ ЯРИДАГ ТООЦДОГ БОЛ Н.ЭНХБОЛД ГЭЖ ХҮНТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРИЖ ОГЦРУУЛАХ ХАНГАЛТТАЙ БОЛСОН .
  • Бат 2019-05-15 03:54:54
    Цэргийнхээ сургалтанд өгч чаддаггүй сумаа ченжүүдэд өгдөг луйварын тогтолцоогоо бий болгосон оо яах вэ? САЙДАААА
  • Irgen 2019-05-15 03:49:38
    Ene neg hulhi gishuun uih-n ded, Gadaad yamni said Ulaan zagalmain niigemlegiin darga odoo batlan hamgaalahiin said. Mongold UNIVERSAL hulgaichuud kue mun ih bn...