LG Electronics-той хамт дэвшилтэт технологийн орноор аялсан нь
Дундан Азийн улсуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч болон блогерууд хэвлэлийн хуралд оролцохоор Өмнөд Солонгос улсыг зорилоо
 
Сөүл хот, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр. LG Electronics Дундад Азийн улсуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч болон блогеруудыг LG-ийн эх орон болох Өмнөд Солонгос Улсад хэвлэлийн хуралд оролцуулахаар урилаа. Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн зорилго нь LG брэндийн хамгийн сүүлийн үеийн цахилгаан барааны технологитой танилцах мөн түүнчлэн инноваци болон чанарын эх орон – Өмнөд Солонгос улсын уур амьсгалд нэвтрэх явдал юм.


 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд автомат тоос дарагч системтэй өндөр хүчин чадал бүхий тоос сорогч LG Kompressor, дуу чимээ багатай угаалгын машин, эзэлхүүн ихтэй InstaView Door-in-Door™ хөргөгч, LG Neo Chef олон үйлдэлт богино долгионы зуух зэрэг бүхий л гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүдийг сайжруулах тал дээр ажилладаг LG Home Appliances & Air Solutions компаниудын топ менежерүүдтэй LG төв оффист уулзалт хийлээ. Цаашид LG компани нь гэр ахуйн цахилгаан барааны ухаалаг үйлдлүүдийг олшруулж “ухаалаг гэр” гэсэн нэгдсэн экосистем нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
 
Оролцогчид маань LG SIGNATURE –ын дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүн болон бусад бүх техникийг харуулсан бүтээгдэхүүнүүд тавигдсан LG Best Shop сүлжээ дэлгүүрүүдээр зочлох юм. Чангвон хотод байрлах LG брэндийн өндөр технологийн үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр сэтгүүлч, төлөөлөгчдийн баг маань гэр ахуйн цахилгаан барааг хэрхэн үйлдвэрлэж угсардаг үйл явцыг харах бөгөөд шоу-рум-ээр зочлох болно.
 
Уг аяллын талаар та илүү ихийг мэдэхийг хүсвэл LG сайт дээр тавигдаж буй мэдээллүүдийг унших боломжой ба Instagram, Facebook зэрэг сошиал хуудсуудад LG Electronics / Mongolia гэсэн хаягийг дагаж бидэнтэй цуг байгаарай.
Бусдад түгээх
  • gplus