ЮНЕСКО банштай, борцтой, будаатай цайг шилдгээр шалгаруулжээ
Энэ жилийн Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг "Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү өдрийг угтан ЮНЕСКО-ийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн хүрээнд улс орнуудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээнд зориулан Дорнод Монголын шим мандлын нөөц газраас банштай, борцтой, будаатай цайны жорыг хүргүүлжээ. Улмаар уг жор шалгарсны дагуу хоолыг хийхэд шаардагдах орцыг тус нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн байна.

Энэ сарын 22-ны өдөр ЮНЕСКО-ийн Парис хот дахь төв байранд Монгол улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм.

Уг арга хэмжээ нь улс орнуудын амьдрал, соёлын олон янз байдал, хэв маягийг магтан дуулах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний олон улсын дадлага туршлагуудыг хуваалцах, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн зан байдал, хооллох хэв маягаас суралцахад чухал ач холбогдолтой юм.

П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-15 23:49:52
    анир гоо мэтийн мөнх согтуу, мансуухсан хүмүүс мэдээ нэртэй галзуу тэмдэглэлээ боль ингэж мэдээ бичдэггүй юм чи зам цэвэрлэвэл хүн амьтан арай дээр талархана.
  • зочин 2019-05-15 23:30:37
    Ядарсан,ядуу бидэндээ л амттан болохоос харийнхан идэх нь битгий хэл нохой нь шиншихгүй шүү дээ.
  • Том гарчиг тавьж өчүшхнийг мэдэээлдгээ б 2019-05-15 23:15:42
    Том гарчиг тавьж өчүүхнийг бичдгээ больч үз гэм. Арайчдээ!!!
  • Уншигч 2019-05-15 12:01:09
    Утга найруулга алдаатай, гарчиг агуулга нь зөрөөтэй, аймаар модон орчуулгатай мэдээ байна. Яана даа энэ сэтгүүлч.
  • Nnnn 2019-05-15 10:21:37
    Shildgeer shalgarsan yumuu getel odoohondoo ugui gesenshuu garchig ogvol yasiin
  • Шинжлэх ухааны үндэстэй юу? 2019-05-15 10:03:36
    Нуль холестерол дэлхийгээр тарааж онигоонд орох вий дээ
    198.44.212.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-15 09:56:09
    Гарчгаа зөв бичнэ үү!
  • ганаа 2019-05-15 08:59:17
    Сайн байна