Ерөнхий сайдад холбогдох шүүх хурал болжээ
Өчигдөр 14.00 цагаас “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдох шүүх хурал болж өндөрчээ.  
 
Шүүх хуралдаан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэрьяагаас гаргасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт”-ийг хянан хэлэлцээд “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч, уг захимрамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах журмаар гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхэд ирүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
 
Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-05-16 00:32:53
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах