Азийн орнуудын чуулган эхэллээ

БНХАУ-д Азийн олон орон оролцсон харилцан солилцоо, итгэл, хүндэтгэлийг баталгаажуулах зорилготой чуулган эхэллээ. Ерөнхийлөгч Ши Жиньпинийн нээж үг хэлсэн энэ чуулганд 47 орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тухайлбал, Грек, Шри Ланк, Камбож, Сингапур, Армен, Монгол, Узбекистан болон Засгийн газар, академи, харилцаа холбооны салбарын өндөр албан тушаалтнууд ирсэн байна. Чуулганы үеэр “Нэг зам, нэг бүс” төсөл нь энэ тивийн орнуудыг ойртож нөхөрлөхөд хувь нэмрээ оруулах, хоорондын зөрчлийг бууруулах, хамтран зэрэгцэн оршихын давуу талтай холбоотой нөхцөл байдлыг шинэчлэх талаар хэлэлцэх ажээ. Мөн оролцогчид хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээг байгуулна гэж найдаж байгаа юм.

Түүнээс гадна Азийн орнуудын соёл иргэншлийн талаар хэлэлцүүлэг чуулга, үйл ажиллагааг Бээжин болон Хятадын бусад хотод зохион байгуулна. Ингэснээр Хятадын урлаг, чухал газрууд, ёс заншил, үндэсний хоолны талаар таньж мэдэх боломжийг хүмүүст олгох  ажээ. Тухайлбал, Хятадын өв соёлын таван үзэсгэлэн,  20 гаруй орны бүтээл, тоглолт, бүжиг, театр болон үндэсний хоолны дээжийг танилцуулах юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.