“Үдийн цай” хөтөлбөрөөс хахууль авдаг байсан төрийн албан хаагчдыг дахин шалгана
Нийслэлийн төв талбайн цэцэрлэг рүү бие засаж байгаа зураг нь өнгөрсөн жил цахим орчинд шуугиан тарьсан төрийн албан хаагчийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. 

Уг хэргийг мөрдөгчид шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бүрдэл дутуу, дахин шалгалт явуулна гэж үзэн прокурорын хяналтад буцаажээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар (НӨХГ)-ын ажилтан дээрх ёс зүйгүй үйлдэл гаргасан Д.Нэмэхбаяр, ахлах мэргэжилтэн Н.Раднаасэд нарын 10 гаруй хүнийг хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутган шалгасан бөгөөд Д.Нэмэхбаярын гэрт нь нэгжлэг хийхэд бэлнээр 18 сая төгрөг гарч иржээ.

Үүний 14 сая нь хахуульд авсан мөнгө гэдгээ Д.Нэмэхбаяр хүлээн зөвшөөрсөн талаар прокурорын байгууллагын эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.

НӨХГ-т дээрх хүмүүс “Үдийн цай” хөтөлбөр хариуцан ажиллаж байхдаа тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байсан. Ингэхдээ тендерт шалгарсан байгууллагад зөвшөөрлийг нь гаргахгүй, гэрээний хугацааг сунгахгүй, зөвшөөрлийг чинь цуцална гэх зэргээр сүрдүүлэн дарамт шахалт үзүүлж 200 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн хахууль удаа дараа авсан хэмээн буруутган шүүхээр шийдвэрлэхээр болоод байсан юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-16 11:44:49
    Тэгж байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байх даа хэхэ намд элсэж төрийн албанд ордог юм уу даа
    139.5.218.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-16 11:32:45
    14 сая байтугай 1 тэрбумын авилга авсанаа хүлээн зөвшөөрсөн Аззаяа, Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-16 03:52:00
    Үдийн цай хөтөлбөрөөр юугаа хийдэг юм бид нар цай уухгүй сураад яваад ирсэн юу ч болоогүй үүнийг болиулах хэрэгтэй.мөнгө угаасан хүний шунал шингэсэн хоол хүнс...
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-16 03:11:58
    одоо хахуулийн хэрэг шийтгэлгүй болсон юм биш үү МХЕГ-ын хахууль авсан дарга нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шийтгэхгүй өнгөрсөн биз дээ
    103.26.194.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-16 02:22:00
    Мүнголчуудыг ядуу байлгах тэгээд санал авах л бодлого шүү дээ түүнээс бус бид үр хүүхддээ цай уулгаад хичээлд нь явуулж байгаа
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах