Махтай холбоотой марзан тайлбарууд ч бодит үнэн
Монголчуудын махны хэрэглээ хязгаарлагдаж, мах магнаг болж тансаг хэрэглээнд хувирч, үнэ нь тэнгэрт хадсан энэ үед хүмүүсийн бичсэн махны тухай элдэв янзын сэтгэгдэл олон нийтэд харагдах болов.

Аргагүй шүү дээ, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байна. Үхрийн мах гэхэд нэг кг 16.500 төгрөгийн үнэд хүрсэн нь  монголчуудад хүнд тусна. Төрийн дарлал, юмны үнийн хөөрөгдөлд ард түмний амьдрал хүндэрч байна.

Сүүлийн үед махаар тоглоом шоглоом хийдэг боллоо. Тухайлбал, “Мах үнэд орсноос болж махлаг хүмүүс аятайхан ашигтай харагддаг боллоо. Үхрийн мах үнэд орлоо өөрийгөө үнэлж эхэлье. Малтай айлын хүүхэдтэй сууна. Малчин хүү байна зурган дээр зүрх дар. Бүтэн хонь өгнө. Төрсөн өдрийн баяраараа цэцэг авахгүй ээ, хоёр кг үхрийн мах авъя. Сүүлийн үед мах зүүдэлдэг болов. Чи ямар үхрийн мах биш юундаа үнэд ороод байгаа юм бэ” гэх мэт марзан боловч бодит үнэнийг бичсэн өгүүлбэрүүд хөвөрсөөр байна.

Өчигдөр гэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр нэгэн бүсгүй замын камер шүүлгэжээ. Учрыг тодруулахад, таксинд авсан махаа мартаж буусан байгаа. Цалингийнхаа тал хувиар хэдэн кг мах авчихаад таксинд мартаж бууна гэдэг тэр хүнд хэцүү санагдах нь аргагүй биз дээ.

Малаар баян махаар элбэг байх ёстой улс орон ийм байдалд орох гэж дээ. Хэдхэн компанийн Хятадуудтай нийлж зохиомолоор үнэ өсгөж ашиг олох гэсэн буруу арга, шуналаас болж Монголын ард түмэн хохирч байна.

Махны үнийн өсөлт, хөөрөгдөлт хяналт тавих ёстой газрууд нь хяналтаа тавихгүй байснаас байдал ийм болтлоо даамжирлаа. Одоо бүр сүүлдээ махны үнэ өссөн шалтгааныг Тагнуулын ерөнхий газар шалгаж, үнэ өсөхөд нөлөөлсөн гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог болох юм байх.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-17 01:52:44
    Манайд Ким духан хэрэгтэй юм бишүү Рекет их үнэтэй махыг нь гадаа гаргаад нохойнд хаяж өг Төр чадахгүй бол ард түмэн өөрөө шийд . Би хэрэгт орох байхаа
    66.181.161.120
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-16 05:40:06
    тал толгой пурэвдорж сэлэм тогмид хурэлсух нар мах бага ид гэж зевлеед байхад мах руу дайраад байх юм хоер едер мах авахгуй бол унэ н ь бууна шуу дээ
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu  2019-05-16 05:38:16
    gadagsh mahaa zarj bolno, gehdee dotoodiin zah zeeliin unees baga uneer zardgaa boloh heregtei, yamaa, honi kg n 1.5 dollar, uhriin mah 2 dollaraar gargadag.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-16 04:18:12
    Махыг маань хужаа нар аваад урагш н гаргаад хэцүүдлээ Зогсоох хэрэгтэй.Хүрэлсүх Занданшатар 2 оо ажлаа хий ард түмэн чинь хэцүүд лээ.???????????????????????????...
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-05-16 09:56:45
      Хүрэлсүх Занданшатар 2 оо ажлаа хийЖ байгаа. хятадаас авсан мөнгөө тоолоод завгүй ажиллаж байгаа
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах