911.5 мянган хүүхдэд 18.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 4 сард 857.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5 тэрбум төгрөг, зарлага 771.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.9  тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Энэ оны 4 дүгээр сард Нийгмийн даатгалын сангийн орлого 217.7 тэрбум, зарлага 197.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 20.6 тэрбум төгрөгөөр, зарлага 6.7 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 4 сард 349.3 мянган хүнд 92.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 194.4 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 46.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3
хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 4.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.3 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 4 сард 53.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 301-ээр буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 5.4  тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 4 сард 53.8 мянган хүн хамрагдсаны 68.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.8 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 4 сард 79.7 мянган хүн хамрагдсаны 64.3 хувь нь асаргааны тэтгэмжид, 35.7 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 4 сард 21.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 9.5  тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны 4 дүгээр сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gj 2019-05-17 06:35:18
    HUTS
    202.179.27.154
    Мэдэгдсэн Хариулах