Ерөнхийлөгч хуульд хориг тавих тухай албан бичгийн заримт хэсэгт залруулга хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 5-р сарын 14-ний өдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж, энэ тухайгаа Е/27 дугаар албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.

Дээрх Е/27 албан бичигтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Залруулга хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв. Залруулга хүргүүлэх тухай бичигт:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлүүд тусгагдсаныг анхааруулж, уг хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье.

Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “…хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа татварын багц /32/ хуулийг энэ хугацаанд багтаан судлах явцад зохимжгүй алдаа гаргасан байгаад харамсаж байгаагаа үүгээр мөн илэрхийлье” гэжээ.
Эх сурвалж:President.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-17 09:56:25
    Төрийн алба ИЙМ болжээ ...
    202.9.42.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-05-17 04:33:04
    энхболдод өөрт нь арга хэмжээ авч хал яах гэж харицлагагүй хүн авсан юм
    202.126.89.133
    Мэдэгдсэн Хариулах
  • za 2019-05-17 03:26:14
    Bi tamgiin darga chini boloh uu JENKO gehdee oron toonii bus zugeer l tuslah gej bodoj bna
    119.40.103.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ренчин 2019-05-17 03:15:56
    Ерөнхийлөгчийн тамгын газарт АН намын л бол илжиг ч байсан тавиад байхаар ийм болж байгаа юм даа.
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2019-05-17 00:23:18
    Даан ч дээ. Ерөнхийлэгчийн тамгын газар л ийм хариуцлагагүй хандахаар яах ч билээ . Сангийн сайдын хэлээд байсан уг хуулиудыг сайтар судласангүй гэдэг нь үнэн ....
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  • bffuna 2019-05-16 12:26:51
    өмхий женко бэлтрэг зи хоёр эхлээд хууль уншихаа байг гэхэд нэрийг нь зөв уншчихаж сур даа. хоолойгүй нөхөр чинь дөнгөн данган 7 дугаар анги төгсссөн гээ биз
    202.9.42.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-16 11:50:36
    Хэн нь хянаж, хэн нь гарын үсэг зурав. Гарын үсэг зурсан хүн нь юу хийчих вэ гээд л сууж байгаа. Зөв бурууг тэр хүн яаж мэдэхэв. Зуруулсан хүн нь өөрөө зайлмаар...
    66.181.161.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-16 10:58:44
    Ө хөөрхий нэрнээсээ алдаатай Ерөнхийлөгчийн хоригт нэг ажилтан нь хариуцлага хүлээгээд өнгөрч байгаа хэрэг үү?
    103.57.94.166
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-16 10:02:57
    еерее зайл чиний буруу чи ер нь монголоос далдарвал яасийм чам шиг чонын бэлтрэг ер нь хэнд хэрэгтэй юм бэ
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Золбин 2019-05-16 09:01:58
    Энэ хоёр иртэй хутга шиг хутгуурыг өөрийг нь халвал таарна
    59.153.113.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-16 08:44:27
    хянах дарга нь та иймд өөрөө хариуцлагаа хүлээ
    183.177.97.134
    Мэдэгдсэн Хариулах