Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ?!

Би Д.Дамба-Очир гэж хүнийг танихгүй л дээ. Хэдэн жилийн өмнөөс Монголын тэргүүн баячуудын нэг, нэлээн бүтэл муутай хүний сураг сонсох болсон. “Д.Дамба-Очирын компани баруун чиглэлд засмал тавьсан чинь, төдхөн хуураад ойчиж. Энэ Дамба-Очир улсын хөрөнгөөр ингэж л тоглодог хүн “гэж баахан шуугисан. Тэр замаа шинэчилж зассан, эсэхийг дуулаагүй.

Д.Дамба-Очирын олон “Очир”-уудын нэг “Очир төвд” аймшигт аллага боллоо л гэсэн. Алуурчдыг орон байр, архи ундаа, бүх зүйлээр хангаж байгаад, тэд нь 13 настай охиныг хүчирхийлж тамлан алсан. Энэ хэргийг шийдэх гэж мөн ч удсан даа. Хүмүүс бол “Ард нь Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир байгаа болохоор урагшлахгүй байна” л гэдэг байсан. “Д.Дамба-Очир гишүүн Баянзүрх дүүргийн шүүхийн материалыг аваад ир, танилцана гэсэн байх юм. Улстөр, хууль хоёр ч ухаанд багтахаа байлаа” хэмээн халаглаж байх хүнтэй таарсан.

Хоног хугацааг сааруулсаар байгаад хоёр залууд ял халдаагаад “Очир” төвийнхөн ч зүгээр, эрхэм гишүүн Д.Дамба-Очир ч зүгээр л өнгөрсөн. Насанд хүрээгүй балчир охиныг хүчиндээд зэрлэгээр хөнөөсөн хоёр залууд таарч тэнцэх ялыг оноосон л доо. Тэгвэл энэ аймшигт аллага үйлдэх бүх нөхцлийг бүрдүүлсэн “Очир” төвийн удирдлага, гишүүн Д.Дамба-Очир нар яагаад зүв зүгээр өнгөрч байгаа юм?!  Хуулийнханд их хэмжээний авилга өгсөн үү. Албан тушаал, эрх мэдлээрээ шүүх прокурорынхонд  нөлөөлсөн үү. Хуулийхныг янз бүрээр дарамталсан уу гээд олон асуулт хариу нэхсээр үлдсэн  л дээ. Эцэст нь хүмүүс: “Их мөнгөтэй хүнд хир халдаадаггүй юм байна” гэж шивнэлдсээр л хоцорсон.

Ингээд л би: “Д.Дамба-Очир ер нь хэний хүн юм бэ” гэж асуух болсон. Хүмүүс бол “Д.Дамба-Очир чинь намын даргын хүн” “М.Энхболдын хүн” л гэж хариулдаг байсан. Тэгээд л УИХ-д сонгогдож, бүр УИХ-ын байнгын хорооны дарга хүртлээ дэвшсэнийг яана гээ!

Тэгвэл өнөөдөр би: “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ” гэж асуух болоод байгаа. Яагаад. Энэ хүн гадаадынханд , юуны түрүү үйлчилдэг юм байна. Нэг л сэжигтэй санагдаад байлаа л даа. “Оюутолгой”-н гэрээнүүдийг шалгах ажлын хэсгийг ахлуулаадахсан чинь, гэнэт татгалзсан. Харин өөрөө татгалзсан уу, өрөөл бусдын нөлөөнд автсан уу, ямартай ч ажлын хэсгийг ахлахаа болиод оронд нь Д.Тэрбишдагвыг томилно билээ. Энд , лав л нэг учир битүүлэг зүйл байсан. Мань мэтэд нь ямар мэдэгдэх биш дээ. Хүмүүс бол “энэ Дамба-Очир чинь Рио Тинтотой далд холбоотой байдаг хүн. Тэгээд “найз нар”-аа шалгах гээд очилтой биш. Ингээд л зугтаагаад байгаа юм” гэж шивэр авир ярилцаад өнгөрсөн.

Гэтэл саяхан нэг сонин зүйл ажиглагдлаа. “Оюутолгой”-г шалгасан ажлын хэсэг тайлан илтгэл дүгнэлтээ УИХ-д , түүний байнгын хороодод танилцуулж амжаагүй байхад, Байнгын хорооных нь дарга Д.Дамба-Очир Рио Тинтогийн удирдлагад өгчихсөн, тэд нь өнөөх шалгалтын нууцын зэрэглэлгүй материалтай нь танилцаад хариу ирүүлчихсэн байх юм. Хариу нь, ажлын хэсгийн дүгнэлтийг эсэргүүцсэн төдийгүй, гол дүгнэлтүүдийг нь зөвшөөрөхгүй гэж. Ингээд л асуудал хүндэрлээ л дээ. Д.Дамба-Очир маань “Би нууцын зэрэглэлтэй материал өгөөгүй” гэж гүрийж байгаа. Яаж, гүрийж чадаж байна аа!

Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо, түүний гишүүдэд танилцагдаагүй байгаа, энэ улсын хувь заяатай холбоотой амин чухал асуудлыг  гадаадынханд аваачаад барьчихаж байгаа чинь улсын нууц задруулсан хэрэг биш юм уу. Улсынхаа төлөө биш, гадныхны төлөө үйлчилж, эх орноосоо урвасан хэрэг биш юм уу. Улсын нууц гэдэг чинь заавал дээрээ тамга тэмдэгтэй байдаг юм уу. Олон түмэн маань Д.Дамба-Очирт их олон асуулт тавьж, хариу нэхэж байна даа. Би тэгээд л “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ ?” гэж асуугаад байгаа юм.

Зарим нь “Монгол хүн байхаа. УИХ-дээр монголоор л яриад байх юм билээ” гэдэг.

Монголын цагдаа, тагнуулын байгууллага, УИХ-ын байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг хаанахын хүн бэ. гэдгийг эрхбиш тодруулж өгнө байгаа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Г.Жамьян
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 33 2019-05-18 07:24:55
    chi ter erdenetiin 12 tsetserleggin barilgiig luivirdaj awsanaa uguuchee olon myangan huuhdiin yumiig deeremdhees icheechee, chi ur huuhed ireeduigee deeremdlee...
  • Цамба 2019-05-18 04:46:32
    Та нарын энхрий хайрт МАН-ын хүн дээ
  • zochin 2019-05-18 00:05:40
    Erdenetiin GOKiin zahiralaar ajillah uedee shakhaa hiij hagartlaa bayajsan hulgaich.
  • 9999 2019-05-17 16:46:01
    Энэ хогийн нөхөр Лүнгийн замаас хэдийг хулгай хийж хэдэн хүний амь эд хөрөнгөөр тоглосон вэ үхэхгүй луйварчиндаа
  •  2019-05-17 11:18:06
    opooлон юм биш үү? бирд биш үү? хүн дүрст бичин бус уу?
  • ЗОЧИН 2019-05-17 08:57:26
    Үр хүүхдүүд нь эх орноосоо урвагч эцгээсээ ичиж байгаа даа, соц үед бол ч эцэг нь эх орноосоо урвагч гээд гудамжинд гарч чадахгүй болох байлаа юу н дээд сургуул...
  • По 2019-05-17 05:35:08
    Их хурал дээрээ согтуу бичлэг нь байдаг байхаа
  • Хүн 2019-05-17 05:21:02
    Их л олиггүй хүний төрх харагдаж байна даа. Монголоо ингэж алдах гэж. Үнэнд гүйцэгдэнэ дээ. Ээж аавынхаа сургаалыг уландаа гишгэж амьдрах гэж дээ.
  • Zojin 2019-05-17 05:19:13
    Shunal n hetersen hooson dotortoi shulam, mangas bna da Damba-Ojir.
  • зочин 2019-05-17 04:28:26
    Дамба Очир минь оо намд өгдөг мөнгөө ядарсан олондоо өгөө. Нам, тойргоор яах вэ. Ядарсанд тус болж байвал буян болно. Энэ их өвдөж зовсон олонд тусла.
  • сарантуяа 2019-05-17 04:03:10
    ЭРГҮҮЛЭН ТАТДАГ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ӨӨРСӨНДӨӨ ЗОРИУЛАН ХИЙХГҮЙ БАЙГАА ГИШҮҮД ОДОО БОЛИМООР ЮМАА ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЭЭ
  • !!! 2019-05-17 03:45:51
    Лүнгийн замаар нь Хулхи Очир гэж л мэдхиин байна юу бөх мөх тэгвэл яг л бөх хүн тэхий дундуур гэдэг нь үнэн байх нь Лүнгийн замыг тэхий дундуураас ч муу хийсэн
  • Нээ 2019-05-17 03:18:44
    БНХАУ -ын иргэн
  • иргэн 2019-05-17 03:05:08
    цаана чинь Японд эвгүй үг хэлснийхээ төлөө өөрөө гишүүнээсээ бууж байхад эх орноосоо урвасан эргүү гарыг ингээд байлгаад байж болохгүй.
  • зочин 2019-05-17 02:19:41
    эгүүлэн татаач ээ. УИХ-д иргэдээ төлөөлж буйгаа умартсан, эх орны эрх ашгаа хөлдөө гишгэсэн хууль тогтоогч гэж юу бхав д
  • Зочин 2019-05-17 02:18:46
    Эд баялаг,мөнгө хөрөнгөний төлөө эх орноо худалдах энэ хүнд юу ч биш. Энэ үйлдлийн төлөө цаазаар авах багадана.
  • Зочин 2019-05-17 01:52:05
    энэ хүндээ арга хэмжээ аваад шалгаач худлаа хоосон яриад л бх юм.???
  • Булган 2019-05-17 01:18:21
    Ер нь их будлиантай Булганых байх магадлал их өндөр.
  • нүд чих 2019-05-17 00:56:09
    УИХ-д суухаараа Дамба-Очир.зам барихаараа Зам-Очир. тендэрт орохоороо Тендэр-Очир.хэрэгт холбогдохоор Гэмгүй-Очир.шалгалтын хэсэг ахлахаар Шалтаг-Очир.гээд ..
  • Bishee ! 2019-05-17 00:52:57
    Azniikana Mongol Kun law bishdegee !
  • иргэн 2019-05-17 00:46:37
    дамба очир дундговь аймгийн адаацаг тев аймгийн баян енжуул сумын заагийн хун багадаа барилдаж явсан нэртэй хуний цестэй хуу одоо л харин .... мэдэхгуй юм аа
    • иргэн 2019-05-17 06:46:30
      Харин тийм баймаар юм. Саяхан нэг нөхөр гадаадын тагнуул уу, гамингийн үлдэгдэл үү гээд байсан юу гэсэн үг юм болоо. Гамингийн үлдэгдэл ч байхдаа яахав дээ.
    • kkk 2019-05-17 01:54:58
      Нэртэй цөстэйг нь ч мэдэхгүй юм аа. Харин их л шуналтай гэдэг дүр зураг харагдаж байна.