Талийгаач Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шүүх хурал есдүгээр сар хүртэл хойшилжээ
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 206 онд Малайзад бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Эл хэргийг өнөө хүртэл шийдээгүй байгаа юм. Олон жил чимээгүй байсан хэргийг хоёр жилийн өмнөөс сэргээн шалгаж, гэм буруутай этгээдүүдийг яллахаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, ХЭҮК-оос анхаарлаа хандуулж эхэлсэн.

Үүний үр дүнд Малайз улсад шүүх хурал нь нэг удаа болсон бөгөөд хоёр дахь хурал нь мөн хойшилжээ.
Энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуу “Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга бид хоёр оролцсон. Хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүсч байна. Шүүх хурал хэзээ дуусахыг бүү мэд. Дахиад ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулчихлаа. Малайз талын 401-өөд гэрчийг шүүх хуралд дуудсан. Сая болсон шүүх хурлаар 15 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шударга үнэнийг олох амаргүй бололтой” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИ 2019-06-11 03:41:59
    ЭНЭ БАЛАЙ УЛС ЧИНЬ 2 ГУРВАН ҮЕ НЬ ӨНГӨРСӨН ХОЙНО ШИЙДЭХ ЮМ БАЙНА Л ДАА
  • unshigch 2019-05-18 13:27:27
    mongold aluurchin elbegdorj danalzaj bogsoo doloolgoj gaihuulna. malaizad bas yag 1 iim aluurchin eronhii said bas ingej gaihuulj baigaad ynend gyitsegdlee.
  • иргэн 2019-05-18 02:31:29
    10 жтлийн өмнөх хэрэг битгий хэл 1илийн мнөхийг хэрэгсэхгүй болгох хууль манайд гарсан
  • иргэн 2019-05-17 09:10:26
    Малайз гэж Манай улс шиг л юм байна даа