Говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Харанга !!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл:

 
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.


2019 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20,21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jjhhgg 2019-05-20 05:04:49
    Nuguu surhii tsag agaar tandan sudaldag 500000 $ myangan dollaraar huurgusun hiimel daguul ni yasan be, ene ih surguuliin erdemtei tuulainuud idtsenuu