Ц.Лугшүр: Цагаанхаданд төрийн томчууд байнга ирдэг ч байдал дээрдсэнгүй
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаанхад хэмээх суурин газарт өнөөдрийн байдлаар 12000 гаруй жолооч урт, богины тээвэрлэлтэд нүүрс тээвэрлэж, аж амьдралаа залгуулж байна.

Нүүрс тээврийн дагасан суурин бий болж худалдаа наймаа эрхэлж байгаа 10 мянга гаруй иргэн тэнд суурьшжээ.

Хар захаас ч долоон дор газарт төрийн ямар ч сайд ирээд төдийлөн өөрчлөлт гардаггүй талаар жолооч нар хэлж байгаа юм.

Тодруулбал, тэнд нүүрс тээврийнхэн цуглаж эхэлснээс хойш айлчилж очсон албан тушаалтнуудын тоо олон. Цагаан сарын дараа гэхэд Зам тээврийн дэд сайд очиж Тавантолгойн уурхайн амнаас Цагаанхад хүртэлх 230 км хүртэлх замын онгойрхойг тоолсон байх жишээний.

Энэ бүхэнд одоог хүртэл дорвитой өөрчлөлт, арга хэмжээ аваагүй, иргэнээ бодсон ажил хийгдээгүй иржээ.

Үе үеийн Зам тээврийн сайд нар тэнд айлчилж, нөхцөл байдалтай танилцдаг уламжлал тогтжээ. Гэвч тэдний хэн нь ч Гашуунсухайтын эвдрэлтэй нарийнхан замыг засах хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэнд очсон. Ингэхдээ тэрбээр олон сайхан амлалтуудыг жолооч нарт амлаад буцжээ. Түүнчлэн саяхан хүртэл Өмнөговь аймгийн удирдлагуудыг суулгаж байгаад “Тэнд хэдэн жолооч нар хэцүүдлээ” гэж загнасан байдаг.

Тэгсэн ч Цагаанхаданд амьдрал өөрчлөгдөөгүй, там болсон зам дээр амь өрссөн ажлаа жолооч нар хийж байгаа бөгөөд тэд “Төвөөс хэн ч ирээд, юу ч шийдэгддэггүй юм аа. Зөндөө хүмүүс, тэр сайд нь гээд олон сурвалжлагч дагуулж ирээд буцдаг юм. Тэглээ гээд тэр нь ажил болдоггүй. Төвөөс сайд, дарга нарыг ирэхэд цувааг татаж, ямар ч дараалалгүй болгодог. Бодит байдлыг нууж далдалдаг. Зовлон ихтэйгээ ярих гэхээр яриулдаггүй. Зарим нь сайд дарга нарыг ирснийг ч мэддэггүй” гэв.

Ингээд Цагаанхаданд 10 гаруй жил том тэрэг жолоодож нүүрс тээвэрлэж байгаа Ц.Лугшүртай ярилцлаа.

-Таны хувьд Цагаанхаданд хэдэн жил машин барьж байгаа вэ?

-Би үнэхээр бухимдаж байна. Нүүрс тээврийн С зөвшөөрөл гэж юм нь олдохгүй би энд хий дэмий гиюүрч сар боллоо. Хаана хандахаа мэдэхгүй байна. Би Хятадын компанийн том тэргийг түрээсээр барьдаг. Гэтэл тэр С зөвшөөрөл нь олдохгүй байна. Зарим компаниудад асуудалгүй олноороо олдох юм. Тэр зөвшөөрлөө олж авч чадахгүйгээс болж хилээр гарч чадахгүй, ажил амьдрал нам зогслоо. Ашиг гарах болов уу гэж горьдоод явдаг ч алдагдалд ордог. Энэ зам дээр 10 жил ажиллаж байна. Сүүлийн үед тээврийн үнэ буурч, хятадууд дуртай үедээ үнэ буулгаж, дургүй үедээ буулгадаг. Миний хувьд богины тээвэрлэлтэд явдаг.

-Одоо тэгээд яах вэ?

-Монголын төр засагт гомдож байна. Хятадууд манайхаас нүүрсээ хамгийн хямдаар авч байна. Бидэнд ямар ч ашиг алга. Тэгэхээр Монголын төр засаг, удирдлагууд нүүрснийхээ амыг бүр хаачих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл Хятадууд өөрсдөө гуйна даа. Монголчуудыг дорд үзэж, юман чинээ тоож үзэхгүй юм. Ийм маягаар байгалийн баялагаа алдаад сууж байгаа төрийн удирдлагууд буруутай. Би бол амьдралдаа алдаж явсан нэгэн. Энэ газрыг бараадаад 10 жил болсон байна. Үр өгөөжөө өгдөг газар байлаа. Гэвч сүүлийн үед их зүйлээр хясаж хааж боогдуулж байна.

-Эрүүл мэндийн яам болон аймгийн эмнэлэг хамтарсан үзлэг шинжилгээ хийсэн юм билээ. Та хамрагдсан уу?

-Чадаагүй. Өвөл намайг урагшаа хил гарчихсан хойгуур ирээд үзлэг хийсэн байсан. Эрүүл мэндийн асуудал ч орхигдсон. Өвдөхгүй, хавдахгүй бол яваад байна. Энд эрүүл мэндийн үйлчилгээ авна гэсэн ойлголт байхгүй дээ. Монгол хүний амь бөх тулдаа явж байна.

-Ерөнхий сайд ирж ажилласан юм билээ. Та бүхэн уулзсан уу?

-Тэнгэрийн амьтад дээгүүрээ бүхнийг зохицуулж үзэж харсан болоод явдаг юм байгаа биз дээ. Яг жолооч нарын ард түмний  дунд орохгүй байгаад харамсч байна.

Энд хэдэн мянган жолооч байгаа билээ, хэдэн модон жорлон бариад 00-ын асуудлыг ч шийдэж өгч болдоггүй юмуу. Салхи шуурганд бохир заваан 00-ын цаас толгой дээгүүр хийсч, хүний нүүр аман дээр буух нь бүр энүүхэнд.

Сайд дарга нар ирээд явлаа л гэдэг. Тэднээс гарсан үр дүн, өөрчлөлт юу ч алга. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдтай уулзах гэсэн болов ч тааралдаагүй. Хар нүүрстэй жолооч нарыг тэр хүн тоож харлаа юу, үгүй л байхгүй юу даа. Уг нь бол монгол хүмүүсээ үнэлэх үнэмлэмж төр засагт байх ёстой.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Songogch  2019-05-21 05:04:49
    Turi.n garuudar ulger saikhan yariul. Uur yum hi.j chadahgui Har lalruud
  • HEHE 2019-05-20 13:39:44
    MNAI TURIIN SAID DARGA NAR CHIN BUGD LUIWARCHID BOLCHIHSON YM CHIN INGEEDL YWJ BAIHAAS
  • Зочин 2019-05-20 07:12:30
    Манайд төрийн томчууд гэж байхгүй төрийн нэр барьсан луйварчид л байгаа луйварчид луйвраа л хийнэ үү гэхээс өөр ажил хийж чадахгүй дээ
  • зочин 2019-05-20 01:52:52
    хурэлсух хэдэн сайд дарга нартаа хэзээ ч биелэхгуй хуурай уурэг егех юм биелэж байгаа юм байхгуй естой л сэлэм эргуулж худлаа шаахаас еер хийсэн юм алга даа зай...