Н.Энхболд “найдваргүй зээлдэгч” үү
УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн онд 32 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлсэн байна. 2014 оноос 20 гаруй сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд ийнхүү орлого нэмэгдүүлжээ. Харин сайдын гэр бүлийн гишүүдийн хувьд 2017 онд 217 сая төгрөг, 2018 онд 254 сая төгрөг олжээ.


Сайдынх  906 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой, 51 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. Түүнчлэн 149 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan,Patrol маркийн машинтай, 12 сая төгрөгийн үнэт эдлэл, 380 сая төгрөгийн хадгаламжтай. 

Н.Энхболдын сайдын ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол 287 сая төгрөгийн зээл. 2014 оноос хойш түүний зээлийн хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа юм. Хэрэв сайд энэ зээлийг банкнаас авсан бол аль хэдийн “найдваргүй зээлдэгч”-ийн тоонд орсон байж таарч байна. 



П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-21 08:47:29
    ENE said minii khamaaral bish l gene Batlan khamgaalkh salbar denduu khertsgii , balmad kharitsaatai , shine hkuuchin tserg...
    150.129.143.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Ану 2019-05-20 21:52:40
    Хеен хэлэлцэх хугацаа дуусахыг хvлээж байгаа гэсэн.
    173.66.91.133
    Мэдэгдсэн Хариулах