АН: Талийгаач Г.Батхүү гадны нөлөөтэй амиа алдсан  байж болзошгүй

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан АН-ын  удирдлагууд мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд  учир битүүлгээр амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм, цочирдом үйл явдал боллоо. Тухайн өдөр талийгаач Торгоны зам Олон улсын авто ралли зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцоод 15:00-18:00 цагт Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай, онгой объект.  Төрийн ордны баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Талийгаачийн ар гэрийнхний мэдээллээр Солонгос улсад эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орсон байдаг. 

Сүүлийн үед сошиалаар талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай холбоотой муу мэдээлэл гарч байна. АН ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага үйл явдал өнгөрснөөс хойш бидэнд болон ар гэрийнхэнд  ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож нэн яаралтай мэдээлэл өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?

-УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Гаднаас орж ирж байгаа хэсэгт болон чуулганы үүдэнд нэг камертай. Үйл явдал болсон газарт камер байхгүй. АН-ын зүгээс болон хуулийн байгууллагын зүгээс үүсэж байгаа эргэлзээ бол цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад “Зүрх нь хаагдсан, шатнаас унасан байна” гэх мэт үйл явдалтай хамааралгүй, бодит байдалтай үйл нийцэх мэдээлэл хурдтай тархсан. Учир битүүлэг үйл явдлыг өөр зүг рүү хөтлөхөд хүрэв гэдэг дээр эргэлзэж харахад хүрч байна.Цагдаагийн байгууллага ямар нэг баримт мэдээлэл дэлгээгүй байна. Үйл явдал шатны ойр орчимд болоогүй. Хоёр давхрын гонх гэж нэрлэдэг нэг хоёр давхрын хоосон орон зайд өндрөөс унасан, маш их гэмтэлтэй, гэмтлийн улмаас амь насаа алдсан байна гэсэн дүгнэлттэй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Нарийвчилсан шинжилгээний дүн гарахад 14-21 хоног. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт одоогоор гарч байна. Нэр бүхий жиргээчид, сошиал орчинд ийм мэдээлэл гарч байна.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс талийгаач гарсан гэж үнэн үү?

 -УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: 15:00-18:00 авто ралли холбоотой ажлын хэсгийн хуралдаан ордонд болсон. Хамгийн сүүлд хуралдаанаас 18:30 цагаас хамгийн сүүлийн хүн гарсан  гэсэн мэдээлэл байна. Мөн 18:33 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж,  ажлын хэсэг дэх "Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт  орох уу" гэж ярьсан байдаг. 

18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр баруун тийш явж байгаа нь камерт байдаг. 19:09 цагийн үед нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сошиалаар сүүлийн 20 минутад хаана, хэнтэй уулзсан бэ, гэж байна. Зарим хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэдэг зүйл явсан. Тухайн үед АН-ын энэ танхимд 15:00-18:00 цагийн үед хуралтай байсан. Би байсан. С.Эрдэнэ дарга ордонд байгаагүй, энд байсан. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоосон. МАН-ын УИХ-ын гишүүн хүн байсан. Тэр хүн уулзаад 20 минутын дараа гарсан гэсэн тайлбар өгсөн байна лээ. Шүүхийн шинжилгээний байгууллагад итгэх итгэл хомс болсон гэдгийн та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс задлан шинжилгээний үйл явцад хөндлөнгийн хяналт хийх маягаар мэргэжлийн эмч нарыг оруулах хүсэлт тавьсан байна лээ. Холбогдох хуулиудад энэ талаарх зохицуулалт байхгүй. Гэхдээ прокурорын зүгээс энэ хүсэлтийг хүлээж аваагүй юм билээ. 

АН энэ асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй. Учир битүүлэг үйл явдал болсон. Өвчний буюу тохиолдлын гэхээсээ илүүтэй гадны нөлөөтэй байж болзошгүй байна. Гонхноос хэвийн хүн өөрөө үсрээд унах боломжгүй. Шат болон гонхны хооронд зайтай. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-21 05:48:38
    AN-han huschihgui yu. Erdeniig sain shalah in zuitei...
  • иргэн 2019-05-20 21:58:11
    Тэмүүжин чи эцсийн шийд гараагүй байхад хоосон хонгиогоо үлээгээд байгаач . Ан-ынхан үхэхээрээ дандаа гай дагуулдаг байж таарахгүй. Жам гэж юм байдаг.
    • zochin 2019-05-21 11:12:07
      Chi odoo bolioch.Temuujin gantsaaraa medegdel hiigeegui baina. Cham shig,surguuliin sum,baildaanii suman deer budildag tsol hootsoldson hongio bish shuu novshoo...
  • Zochin 2019-05-20 09:21:48
    Tenegteh yumaa AN
  •  2019-05-20 08:58:22
    ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ЭЭ. ЭРЛЭГ ЭРТ АВАХГҮЙ БОЛ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА ГЭЭД АВЧИХЖЭЭ. ХОЙД УУЛЫН САВДАГ ИРЖЭЭ. НОЁН УУЛЫН СҮНС ИРЖЭЭ
  • zochin 2019-05-20 07:52:07
    Naad Mongold hereg boloh yum hiideggui 76-n hoolnii savaa taraagaad tsomhon butetstei baga hural bolgochih
  • иргэн 2019-05-20 06:43:42
    тв9 ийн комментээр хар энерги билгээд инээж байгаад бахтайгаар ярих нэг сэдэв нэмэгдэж бна даа ер нь хуний ухэлд баярладаг шоу хийдэгээ ан хар билгээ нар зогсоо...
  • Зочин 2019-05-20 05:58:28
    нас барчихсан байхад ар гэрийхэн ч гэсэн ямар илүү худал мэдээлэл өгдөг юм бэ болих хэрэгтэй шүү ард түмэн чинь буруу мэдээлэлийг буруугаар ойлгоод байна мал
  • иргэн 2019-05-20 05:06:23
    ман ын уих ын гишуунээ нэрлэчих нэгмесен гонхноос тулхэхийг нь би харсан гээд хэлчих л дээ ер нь энэ муу тэмуужин хууль зуйн сайд байсан шинжгуй уймуулэгч амьта...
  • иргэн 2019-05-20 05:03:05
    эрдэнэ еерее тулхэхгуй нь ойлгомжтой ан ынхан аль енгетэй яваагаа алж гаршсан хумуус шуудээ дэлгэрмаа оросоос даалгавартай ирсэн юм биш уу
  • цагдаа 2019-05-20 04:48:32
    АН-ынхан нэг нэгнээ алж гаршсан хүмүүс дээ, сонгууль болохоос өмнө нэр цэвэр нөлөө бүхий өрсөлдөгчөө нухаж байгаа биз, хэнд ашигтай вэ
  • Бат 2019-05-20 04:41:19
    АН эрхмүүд хоорондоо л алалцаа биз хүний үхлээр улс төр хийхээ больчих
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2019-05-20 04:27:14
    Хөөе.Ордны камерын бичлэг байгаа биз дээ.АНусууд аливаа үхлээр шоу хийхээ больчих.