Айлын гэр мөргөж, гурван хүнийг гэмтээжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд арван хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Тист” маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч гурван настай, эрэгтэй Г гэмтсэн.

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянхошууны замд “Приус” маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын гурван хүн гэмтжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутагт Мөрөн сумын төвд Тист маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зүүн 2019-05-20 11:16:42
    оркуудад битгий машин унуулаач...гранат барьсан сармагчингууд.
  • зочин 2019-05-20 09:56:14
    таслалаа зев тавь хун ойлгох юм алга гэрэл малаа оллоод дандаа малнуудыг ажилд авах юмаа гэрэл панир пгоо гээд дандаа буруу бичнэ
  • z 2019-05-20 09:01:21
    “Тист gej yamar mashin baidag yum be