Тайз засах уу, Х.Нямбаатар гишүүн ээ
Өнгөрсөн амралтын хоёр өдрийг нийслэлчүүд нөөцийн маханд дугаарлаж өнгөрүүлэв. Мах магнаг болсон учраас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гэгчийг  зохион байгуулж иргэд тэнд дугаарлав. Энэ үйл явц удахгүй Төрийн ордонд өрнөх нь. Гишүүд ч гэсэн ямар нэгэн зүйлд дугаарлаж үзэх нь  байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Уг хуулийг төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан гэж байгаа. Үүнээс олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” тухай зохицуулалт юм.

Гишүүд үг хэлэхийн тулд УИХ-ын даргын өмнөх индэрт дугаарлах нь л дээ. Өмнөх парламентад С.Ганбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр босож үг хэлдэг байсан даа. Тэрбээр “Би дөрвөн жил босож үг хэлнэ. Цаашид ч гэсэн босоогоороо үг хэлнэ гэж бодож байна. Төрийнхөө сүлд, соёомбот далбааныхаа өмнө ялхайтайл сууж байгаад үг хэлдэг ард түмэн Орос манай хоёроос өөр байхгүй. Парламент хөгжсөн орнуудад заавал босож зогсож байгаа үгээ хэлдэг. Босож зогсоход үг цэгцэрдэг, сул үг хэлдэггүй, хамгийн гол нь хэрүүл хийдэггүй” хэмээн тухайн үедээ "Босоо Ганбаа" нэр авч байв. 

Тэгэхээр гишүүд яг л ийм жишгээр УИХ-ын даргын өмнөх индэрийг зорих нь. Хөгжилтэй ч юм шиг. Улс оронд үнэхээр үүнээс илүү тулгамдсан асуудал алга л дээ. “Төгөлдөр хуур” тоглуулахгүйн тулд хурууны хээ унших төхөөрөмж 600 гаруй сая төгрөгөөр суурилуулсан.

"Бүтээнэ, босгоно, бүгдийг хийнэ" гэж УИХ-ын гишүүний сэнтийд залардаг ч гишүүн болонгуутаа энэ бүхнээ таг мартдаг. Байнгын хороо, чуулганы хуралдаандаа суудаггүй, суусан нь нэг нь бусдынха өмнөөс кноп дардаг. Ийм л үзэгдэл газар авсан учраас тусгайлан гишүүдийн зориулж хурууны хээ унших төхөөрөмж авав. Харин одоо гишүүдэд зориулж индэр засах нь. Ийнхүү Монголын парламент түүхэн 30 жилийн ойгоо угтан, эрхэм гишүүдээ зориулсан индэр бэлдэх нь. Эрхэм гишүүдийн хувьд Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол гишүүдийн үг хэлэх орчин бололтой. Иймээс тэд илүү тухтай газар зогсож, дуугаа өндөрсгөж, попрох бололтой. Үүнийг Х.Нямбаатар санаачлав. Удахгүй тусгай дуугаралттай зориулалтын тайз засна гэх вий дээ. 
 
П.АНИР
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nam bus irgen 2019-05-23 05:01:03
    Uur hiih ajil alga uu gishuuntseruudee. Huraldaa suuhgui yum bol yu gej uheldej gishuun bolson yum. Hairan 600 saya tugrug. Uur ur duntei tusuld zartsuulsan bol...
    66.181.188.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-05-22 06:32:36
    Уос орон сүйдэж байна.. яаж хөгжүүлэх ьэ.. яаж ард түмэнээ хүмүүжүүлэх вэ гэж бод... юун босож суух толгойгоо өөр зүйлд ажиллуул... хэлэх муу үг үл олдоно
    81.185.170.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-21 10:47:12
    Пизда минь ээ Канад улсад чөлөөтэй ажилж амьдруулах боломжийг нээгээд өг. Тэр цагт та нар монголоо ч зарсан би дэмжинээ та нарыг
    150.129.142.44
    Мэдэгдсэн Хариулах
  • "Гуай" = "Мистер" ?! 2019-05-21 10:46:10
    "Гишүүн" гэж хүндэтгэлийн үг биш! Орос хэлэнд хөрвүүлэхэд "Член" буюу "Половой член" гэвэл "Бэлиг эрхтэн" болчихно!!! "Гуай" гэдэг сайхан монгол үгээ ...
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-21 03:02:03
    Х.Нямбаатар аа, ингэж төсвийн мөнгө үрэхээ зогсоо !!! Хууль мэддэггүй, практикгүй байж хуульч гэж цээжээ дэлддэгээ ч больж үз !!!
    202.131.238.166
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-21 01:24:14
    ed nart mahnii une hamaagui ee yamar hudaldaanii mah ideh bish dandaa myangat dandaa terbumtanuud
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-21 00:49:53
    муу махан малнууд дугаарлаж л байг: үг хэлээд тэр нь үнэд хүррэх биш дээ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-21 00:47:53
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
    • А 2019-05-21 14:41:53
      76 xулгайч иддэгийг 2 дахин нэмэх санаа юу. Больж vз МАН.
      59.153.113.61
      Мэдэгдсэн Хариулах