15 мянган хүнийг аялал жуулчлалын үйлчилгээний соёлд үнэгүй сургана
Урин дулаан зуны улирал айлчилж, аялал жуулчлалын цаг хаяанд ирсэн энэ үед Монгол орныг зорих гадаадын аялагчдын тоо эрс нэмэгддэг билээ.

Энэ жил салбарын яамнаас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 15 мянган хүнийг аялал жуулчлалын үйлчилгээний соёлд үнэгүй сургахаар болж байна.
 
Дашрамд дуулгахад, манай улс өнгөрсөн 2018 онд 529 мянган жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз ажиллаж, 54 мянга орчим ажлын байр бий болгоод байна.

Ирэх 2020 онд манай улс нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-05-21 05:42:42
    Энэ зөв санаа байна аялал жуулчлал гэдэгийн эхний алхам нь хүнд үнэн санаасаа үйлчилж сурах хүн мөнгөө үрэхдээ сэтгэлийн таашаал авах л шүү дээ
  • зочин 2019-05-21 05:28:00
    хаана, хэзээ болох арга хэмжээ вэ?
  •  2019-05-21 02:30:09
    улсын төлөө морь нохой мэт зүтгэнэ гээд байсан 76-г сургаач. тэд газар хэсэж юу хуцахаа мэддэг болсон байгаа