“Бардам туулай” хүүхдийн жүжгийг тоглоно
УДЭТ-ын хамт олон ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд “Бардам туулай” хүүхдийн жүжгээ 14:00, 16:00 цагуудад тоглоно.

Хөшиг нээгдэн тайзнаа намуухан ая эгшиглэн ойн мод, ан амьтад нойрноосоо сэрнэ. Ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуугаа дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барин тэмдэглэхээр тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахна. Гэхдээ тэрбээр энэ удаад овсгоотойгоор бултан зугтах бөгөөд анчин хоосон хоцорно. Ангаа алдсан анчин түр алжаахаар модны дор хэвтэн нам унтчихна. Энэ үед ойн цоорхойд хоёр туулай гарч ирэн хэрхэн үнэг чихнээс нь барих шахсан тухай ярилцаж байгаад гэнэт анчныг олж харан зүрх нь зогсох шахан айна. Өнөөх үнэгэнд бариулах шахсан аймхай туулай анчнаас үхтлээ айсан ч гэнэт бууг нь олж харан түүнийг авахаар зүтгэнэ. Түүнийг эгч туулай нь хорьсон ч дийлдэггүй. Ингээд аймхай туулай буутай болсноор хэрхэн Бардам туулай болж байгааг “Бардам туулай” хүүхдийн жүжгээс үзэж сонирхоорой....

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.