Р.Болдбаатар: Миний нэр төрд халдаж худал мэдээлэл тараасанд гомдолтой байна
Өчигдөр Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн автобусанд  гурван хүүхдийг хайрцганд нууж тээвэрлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн автобусны жолоочийг саатуулан шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаж үзээд мэдээлэл худлаа болохыг тогтоосон юм.

Цагдаагийн газраас “Хөвсгөл аймгийн иргэн Н нь өөрийн төрсөн эх О, хүрэн ах М нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

Харин дээрх автобусны жолооч Р.Болдбаатар өөрийнх нь нэр төрд халдаж, худал мэдээлэлд гүтгүүлж, цагдаад шалгуулсандаа гомдолтой байна гэв.

Тэрбээр “Ийм мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй байна. Би өдөр 15.00 цагт Мөрөнгөөс хот руу гарах гээд хүмүүсээ суулгаад хөдөлтөл аймгийн цагдаагийн газраас зогсоож, ийм мэдээллийн мөрөөр шалгаж байна. Тагнуулын байгууллагаас хүртэл ярьсан. Хүүхэд хайрцганд хийж нууж ачиж яваа юм бишүү гэсэн. Би бүр гайхаж, бүх хүмүүсээ буулгаж, ачаа тээшээ шалгуулсан. Яалаа гэж тийм юм байх вэ дээ. Би бүр өөрөө гайхаж шоконд орлоо. Тийм зүйл яалаа гэж болох вэ дээ. Тэгээд өчигдөр шалгуулж байна гэж нэлээд удсны эцэст хөдөлж, өнөө өглөө хотод орж ирлээ.

Одоо нутаг орныхон минь буруу ойлгож янз бүрээр ярьж эхэллээ. Хөвсгөлийн хот хооронд явдаг жолооч нарын нэр хүндийг унагаж муухай гүтгэлээ. Хэнээс ийм мэдээлэл авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан сэтгүүлчийг цагдаагийн байгууллагад өгнө. Гомдол гаргана. Нэр төрөө сэргээлгэнэ” гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-24 07:55:10
    Энэ хийх ажилгүй хот хөдөө 2-ын хооронд тэнэж явдаг далжигнасан авгай нар ийм худал мэдээллийг тарааж байгаа.
  • MD 2019-05-23 15:26:15
    Үнэн зөв мэдээлэл байдаг юм уу???? Ихэнх нь худлаа мэдээлэл байгаа даа!!!!
  • boogoi 2019-05-22 03:30:40
    zuv shuu gomdloo gargaarai
  • Zochin 2019-05-22 00:58:20
    Etsesiig ni hurtel yawaarai medeelliig anh gargasan humees bas hariutslaga neh, odoo durtai ni face deer duraaraa shaadag teriig ni dagadag uheentseruud ih bgaa...
  • зочин 2019-05-21 12:03:04
    зөв гомдол гаргах хэрэгтэй
  • Amar 2019-05-21 07:15:45
    Ажлаа хийж чадахгүй байгаа Цэрэнбат, Сарангэрэл, Баделхан гэх мэт сайдууд өөрсдөө огцорч иргэддээ буян болооч ээ.Наад Цогтбаатар,Хүрэлбаатар,Оюун-Эрдэнэ ядаж...
  • zochin 2019-05-21 04:59:58
    Mongolin setguulchidin mergjilin ur chadvar, uhamsar, soyol dutuu. Tugeedeg medee n ihevchlen neg taltai huviin setgel shingeesen har populismin chanartai baidg...
  • Иргэн  2019-05-21 04:12:22
    Танайх бас мэдээлсэн шүү дээ !!! Та нар өөрсдөө сайн нягталж нийтлээч !!!!
  • иргэн 2019-05-21 04:05:19
    хурэн ах гэж ямар ахыг хэлдэг юм гэрэл малаа
    • Хүрэн царайтай ахыг хэлнэ. 2019-05-22 01:56:56
      Хүрэн царайтай ахыг хэлнэ.