Шалгалтад бүдэрсэн 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Нийслэлд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дээрх газраас энэ онд 109 цэцэрлэгт шалгалт хийсэн талаараа танилцуулав.
 
Шалгалтаар СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангахгүй байна.
 
Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь цэцэрлэгийн байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
 
Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.
 
Улмаар шаардлага хангахгүй байгаа 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлээд байгаа аж.
 
Төрийн өмчийн 105 цэцэрлэгийг шалгахад 15 хувь нь барилга байгууллага хуучирч, сантехник шугам хоолой элэгдэлд орсон ч засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байгааг НМХГ-ын байцаагчид хэлэв.
 
Мөн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн байна. Улмаар ариун цэвэр, эрүүл ахуйн норм 1.5-2 дахин их байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлж байна гэж үзсэн байна. Улсын цэцэрлэгийн ачаалал 40-60 орчим их байдаг аж. Үүнээс улбаалан амьсгалын замын, бохир гараад дамжих халдварт өвчнүүд хүүхдийн нягтаршил ихэссэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.
 
Иймд төрийн байгууллагууд хүүхдийн нягтаршлыг багасгахын тул онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-21 03:53:51
    улс төрчидийн хийх ёстой ажил шүү дээ. улсынхаа төлөө морь нохой мэт зүтгэхээр тангараг өргөсөн биз дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах