Цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй Агапе эмнэлгийг хаалаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ачтус ХХК-ийн Агапе эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна.

Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг  прокурорын тогтоолоор энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Технологи хөгжсөн, стандартаа шинэчил 2019-05-21 06:56:33
    Технологи хөгжчөөд бхад манай стандартууд хуучнаараа дэндүү чанга, хэзээ ч биелэшгүй, тийм учраас байцаагч нарт авилга авах боломж их олгосон бдаг шүү
  • Бат 2019-05-21 05:13:45
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо