Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөв
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн билээ.

Уг албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж нэр бүхий албан тушаалтнуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг тооцсон байна.

Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон 9 дүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяагийн албан тушаалын цалин хөлсийг 3 сарын хугацаатай 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Эрдэнэсанааг ажлаас халж, 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Отгонцагааны үндсэн цалинг бууруулахаар шийдвэрлэжээ.

Хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн захирал Б.Давааням, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од нарын албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тухайгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Цаашид Дархан-Уул аймгийн хэмжээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өархөахрөарөахрөахрөах 2019-05-22 07:02:53
    иш чааваас.
  • Үнэн 2019-05-21 17:12:24
    Манай АТГ чинь ядарсан багш нарт дээрэлхүү. Тэгсэн мөртлөө жинхэнэ том авилгалч С.Баяр мэтийг бол өрөөндөө авчирч дайлж цайлна. Иймл ялгаатай бна даа.
  • Зочин 2019-05-21 14:57:27
    Чадаж байгаа нь нөгөө муу цэцрлэгийн багш гэх мэт. Ядах юм аа