Өнөөдөр: Тээврийн цагдаагийн албаны
09:30 цагт  “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно. ЗӨСҮТ 88106649

11:00 цагт Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох утас: 88989878

11:00 цагт Сүхбаатарын талбай дээр Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрт хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төсөл байрлаж, мэдээлэл хүргэнэ. Төслийн талаар мэдээлэл авах бол 9117 7722

11.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр  жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ”

13.30 -14.30 цагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэгч талуудын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Энэ үеэр ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргаанд дрон, таблет GPS, 10 хамгаалалтын захиргаанд галд тэсвэртэй иж бүрэн хувцас хэрэгсэл гардуулан өгөх үйл ажиллагаа болно. Хаана: Туушин зочид буудлын 1 давхар хурлын танхим Холбоо барих: 88054040

Үндэсний мэдээллийн төвд 3 хуралтай.
12:00 цагаас

Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа иргэн Ш.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагаас
Дархан хотын хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай “Дарханы төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ.
13:00 цагаас
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-22 00:37:16
    ан ын зевлел гэж хаашаа харсан юм байдагийм хууль бус бутцэд хурлын цаг байр гаргаж егех албагуй шуу уих ын тамгын газар уунийгээ мэдэж бна уу