“Huawei”-г үнэлэхгүй байна гэв

БНХАУ-ын  мэдээллийн технологийн “Huawei” компанийг үндэслэгч Рен Жэнфэй “АНУ одоо дэлхийн харилцаа холбооны салбарыг тэргүүлж байгаа түүний компанийн хүчин чадлыг үнэлэхгүй байгаа” талаар мэдэгдсэн байна. Тэрээр “АНУ-ын зүгээс хянаж байгааг мэдээд жил болж байна. Манай компанийн эсрэг одоо явуулж байгаа үйл ажиллагаагаараа АНУ-ын улстөрчид “Huawei” компанийн хүчин чадлыг үнэлэхгүй” байна гэж БНХАУ-ын хэвлэлийнхэнтэй уулзах үеэр мэдэгджээ.

Харин АНУ-ын олон технологийн компани “Huawei” компанид бараа нийлүүлэхээ хойшлуулсан байна. Энэ нь ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газар Хятадын компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж хар жагсаалтдаа оруулах шийдвэр гаргасантай холбоотой аж. Харин өчигдөр АНУ-ын худалдааны департаментаас наймдугаар сарын 19 хүртэл “Huawei” компанитай наймаа хийхийг хориглосон захирамжийг хойшлуулсан тушаал гаргасан байна.

Энэ нь БНХАУ-ын мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч компанид одоо байгаа сүлжээгээ хадгалах, гар утсан дахь программ хангамжаа шинэчлэх боломжийг олгох ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.